Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Даамны багийн 12 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-20-ны өдрүүдэд болж дүнгээ гаргалаа. “Хосмастер” академи дээр болсон уг тэмцээнд 13 багийн 52 тамирчин оролцон оюун ухаанаа уралдуулсан. Нэг багт дөрвөн даамчин багтжээ. Үүнд олон улсын хэмжээний мастер нэг, Дэлхийн даамын холбооны мастер тав, спортын мастер болон дэд мастер 40 гаруй оролцсон байна. Долоон өргийн дараа спортын мастер Ц.Хашчулуунаар ахлуулсан “Алтан өрөг” баг 12 оноогоор тэргүүлж, “Виктори”, “Ирээдүй” багууд удаалсан байна. Харин нэгдүгээр ширээнд спортын мастер С.Даваадорж, хоёрдугаар ширээнд спортын мастер С.Дөлгөөн, гуравдугаар ширээнд спортын мастер Р.Цэнд, дөрөвдүгээр ширээнд дэлхийн даамны холбооны мастер Э.Мандахнаран нар тус тус ширээний аварга болжээ. Монголын даамны холбоо дараагийн тэмцээнээ ирэх 3 дугаар сард өсвөрийн улсын аваргаар үргэлжилэх юм. Ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл