Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

АНУ-ын Калифорни муж улсын Колорадо-Спринг хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг олимп, дэлхийн аварга Дэйв Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 31-ээс ирэх сарын 2-ны хооронд болох юм. XV дахь удаагийн уг тэмцээнд оролцохоор үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавъяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлаган дор 55 кг-ын жинд “Гацуурт-Олимп” сургуулийн тамирчин, оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ С.Батболд, тус сургуулийн тамирчин ОУХМ Б.Номин, 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер М.Лхамгармаа, 66 кг-д 2010 оны Азийн наадмын аварга ОУХМ Г.Мандахнаран, эмэгтэй 67 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид нар эх ороноосоо энэ сарын 21-ны өдөр мордоод байна. Уг тэмцээнд манай бөхчүүд 2008 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд Б.Наранбаатар болон Г.Наранчимэг нар алтан медаль хүртэж байсан юм.

Сэтгэгдэл