Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит Алтан гранпри” болон И.Ярыгиний цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮI тэмцээн ОХУ-ын Красноярск хотод 2013 оны нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болно.

    “Ярыгиний тэмцээн нь баатруудын эх орон” уриатай болж байгаа энэ оны тэмцээнийг Бүх оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд ОХУ-аас эрэгтэй 42, эмэгтэй 36, нийт 78 бөх, тэрчлэн АНУ, Армян, Беларусь, Казахстан, Латви, Молдав, Монгол, Тажик, Узбек, Украин, Япон зэрэг 18 орны бөх, мөн ФИЛА-гийн Африк дахь төвийн бөхчүүд өрсөлдөх юм байна.
      2013.01.25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болох Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох
Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй: 
55 кг ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
60 кг ОУХМ Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/
Баатархүүгийн Өсөхбаяр /”Хөвсгөлийн хүчтэнгүүд” клуб/
олон улсын хэмжээний мастер Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
66 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
74 кг Спортын мастер Баатарын Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/
84 кг ОУХМ Оргодолын Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/
96 кг ОУХМ Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб/
120 кг ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
Эмэгтэй: 
48 кг Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал /”Хөх чоно” клуб/
51 кг ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин спорт хороо/
55 кг ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
ОУХМ Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” клуб/
59 кг ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/
Спортын мастер Баатаржавын Шоовдор /”Хөх чоно” клуб/
63 кг Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо/
Далайгийн Эрдэнэ-Тунгалаг /”Хөх чоно” клуб/
67 кг ОУХМ Шархүүгийн Түмэнцэг /”Хилчин” спорт хороо/
72 кг Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа /”Хүч” спорт хороо/
ОУХМ Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/
Манай баг тамирчид  2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эх орноосоо мордсон юм.

Сэтгэгдэл