2019-02-21
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ыг баталсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/648 дугаартай “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар тооллогын ажлыг нэгдсэн арга зүйгээр хангах үүрэг бүхий улсын комиссын бүрэлдэхүүн, хоёрдугаар хавсралтаар тооллогын ажлын удирдамж, гуравдугаар хавсралтаар тооллогын ажлын төлөвлөгөө батлагдаж Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг улсын хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулж байна. 

Энэ удаагийн тооллогод төрийн өмчийн музей, байгууллага, орон нутгийн өмчийн музей, шашны өмчийн сүм хийд, хувийн музей зэрэг 45 байгууллага, 265 сумдын орон нутаг судлах танхим хамрагдаж байна.

Тооллогын улсын комиссоос “Тооллогын арга зүйн сургалт”-ыг Бүсчлэн газар дээр нь очиж өгөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн.

Сургалтыг нийт 6 бүсэд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21 байгууллага, 80 гаруй хүнийг хамран зохион байгуулагдсан.

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд 60 гаруй хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна.

Цаашлаад сургалт:

  • Улиастайд 2018 оны 12 дугаар сарын  6-ны өдөр,
  • Эрдэнэтэд 2018 оны 12 дугаар сарын  9-ний өдөр,
  • Мандалговьд 2018 оны 12 дугаар сарын  14-ний өдөр,
  • Чойбалсанд  2018 оны 12 дугаар сарын  16-ны өдөр тус тус зохион байгуулагдана.

1-р бүс Улаанбаатар хотын бүс, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, Улаанбаатар хот дахь музей, байгууллага, Төв аймаг хамрагдсан.

2-р бүс Төвийн бүс, Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдаж, Хархорум музей,  ЭрдэнэЗуу музей, Хөшөө Цайдам музей, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хамрагдана.

3-р бүс Баруун бүс, Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулагдаж, Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгууд хамрагдана.

4-р бүс Зүүн  бүс, Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдаж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар   аймгууд хамрагдана.

5-р бүс Говийн  бүс, Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдаж, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгууд хамрагдана

6-р бүс Хойд бүс, Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгууд хамрагдана.

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт  “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай журам”-ын 2.7.1 дэх заалтын хэрэгжилтийг хангахад энэхүү сургалтын зорилго оршиж байгаа юм.

Энэхүү сургалтын дараа Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад орон нутгийн оролцоо” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах бөгөөд тус эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн музей, Баянхонгор аймгийн музей, Хархорум музей, Эрдэнэзуу музей хамтран зохион байгуулж байна.  

Эрдэм шинжилгээний хурлын зорилго: Орон нутгийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын өвийн ажилтнуудын ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэх, орон нутагт соёлын өв судлалыг хөгжүүлэх. Хуралд нийт 15 илтгэл танилцуулж, хэлэлцүлэг хийх юм.

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.

 Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцлоо.

 Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорлоо.

Тайз, дэлгэцийн шилдэг зураач  Зураач Найданнямын Болор-Эрдэнэ

Шилдэг хөгжимчин Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан

Тайз,дэлгэцийн шилдэг жүжигчин “Есөн өрлөг-Зола”  хамтлагийн  жүжигчин Лувсандашийн Тэлмэн

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий

Шилдэг дуучин Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран

Шилдэг бүжигчин Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч  Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.  

 

 

Сэтгэгдэл