“Музей ба хөгжил-2018” чуулган VIII сард Баян-Өлгий аймагт зохион байгуулагдана


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-27
  • Хэвлэх

Монголын музейчдын нэгдсэн чуулган 2011 оноос хойш хот, аймгуудад жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж,  музейн хөгжлийн дэлхийн чиг хандлагаас суралцах, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, музей судлал, музейн менежментийг хөгжүүлэх, музейн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зэрэг үр дүнтэй болж ирсэн.  

Энэ удаагийн “Музей ба хөгжил-2018” чуулганыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн газар, Баян- Өлгий аймгийн засаг даргын тамгын газар, Боловсрол соёл, урлагийн газар, Баян- Өлгий аймгийн музей болон Монголын Үндэсний музей хамтран Баян-Өлгий аймагт  2018 оны 8 дугаар сарын 3-6-ны өдөр зохион байгуулна.

“Музей ба хөгжил-2018” чуулганыг “Музейн эрх зүйн зохицуулалт хөгжлийн түлхүүр” уриан дор зохион байгуулж, үйл ажиллагааны үндсэн агуулгыг БСШУСЯ-наас шинээр боловсруулж буй  “Музейн хууль”-д чиглүүлэх зорилго тавьж байна. Энэхүү зорилгын хүрээнд Монгол улсын болон ОХУ, Казакстан улсын музей ба  соёлын өвийн эрдэмтэн мэргэжилтнүүд музейн ирээдүйн хөгжлийн үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалт, шийдэл ба гарцын талаар илтгэл хэлэлцүүлж, Баян-Өлгий аймгийн музейн үзүүллэг шинэчлэлд тулгуурласан дадлага сургалтыг зохион байгуулж, туршлага солилцох юм.

 

 

Сэтгэгдэл