"Монгол киноны өрсөлдөх чадвар" сургалт, семинар болно


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-25
  • Хэвлэх

“МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР”

Кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар

 

Зорилго: Кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Хамрах хүрээ:  Киноны уран бүтээлчид

Хаана:   Соёл урлагийн газрын хурлын танхимд

Хэзээ:  2018 оны 5-р сарын 24 - нд 09.00 – 17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Агуулга:     

Үдээс өмнө

  • Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Кино бүтээлийг дэмжсэн төрийн бодлого, хөтөлбөрт хамрагдах боломж   
  • Монгол улсын гадаад сурталчилгаа, уран бүтээлчдэд хандсан үйл ажиллагаа
  • Кино урлаг, оюуны өмчийн тухай асуудал
  • Монгол уран бүтээлийн онцлог ба соёлын өв
  • Өрсөлдөөний тухай хууль
  • Кино театрт кино гаргах техникийн шаардлага DCP

Үдээс хойш

  • Кино зураг авалтад тавигдах дүрсний олон улсын шаардлага
  • Кинонд тавигдах дууны шаардлага, бүтцийн онцлог
  • Соёлын үйлдвэр хөтөлбөр ба  “Кино хотхон байгуулах боломж
  • Олон улсын кино наадамд хамрагдах боломж,
  • Хүүхдийн шилдэг уран бүтээлийг кино болгох төслийн танилцуулга.

 

Зохион байгуулагч:                      Соёл урлагийн газар

Хамтран зохион байгуулагч:      Үндэсний хөгжлийн газар

                                                         Гадаад харилцааны яам

                                                                            Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар 

                                                         Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

                                                         Соёлын өвийн үндэсний төв

КИНО ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ

Уулзалт, хэлэлцүүлэг

Зорилго: Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх

Хамрах хүрээ: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 6 кино театр, үндэсний болон өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн болон интернет протоколд суурилсан телевиз / IPTV/

Хаана:    Соёл урлагийн газрын хурлын танхимд

Хэзээ:   2018 оны 5-р сарын 25 - нд 09.00 – 17.00 цагийн хооронд

Агуулга:  

Үдээс өмнө

  • Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт ба кино урлаг 
  • Кино бүтээлийн түгээлтэд хамаарах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт
  • Кино үзвэрийн байгууллагын орчин дахь стандарт
  • Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт

Үдээс хойш

  • Кино театрт тулгамдаж буй асуудал, хамтран шийдэх арга зам
  • Телевизүүдэд тулгарч буй бэрхшээл хамтран шийдэх арга зам
  • IPTV- гийн тулгамдаж буй асуудал, хамтран шийдэх арга зам

Зохион байгуулагч:                        Соёл урлагийн газар

Хамтран зохион байгуулагч:        Үндэсний хөгжлийн газар

                                                           Гадаад харилцааны яам

                                                           Харилцаа холбооны зохицуулах хороо

                                                           Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар      

                                                           Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар 

                                                            Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Холбогдох хаяг:

Оролцох хүсэлтээ Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газар, Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл/PhD/.

Утас: 264945, цахим хаяг:tsengel@culture.gov.mn,www.culture.gov.mn-руу илгээнэ үү

 

Сэтгэгдэл