Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

    ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзан, тодорхой ярилцаж, хоёр холбооноос лигийн тэмцээнийг зохион байгуулж, явуулахыг зөвшөөрөөд байсан.
     Гэвч 1994 оноос зохиогдож ирсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пепси” дээд лигийн тэмцээн нээлтээ энэ сарын 10-нд “Буянт-Ухаа” цогцолборт хийсэн ч заал, танхимын хүндрэлтэй асуудалтай тулгарч үргэжлүүлэн явуулах боломжгүй болсноор тэмцээн цуцлагдсан.
      Тиймээс уг лигт тоглож байсан “Хасын харцагууд” баг Үндэсний супер лигийн тэмцээнд оролцохыг хүссэн боловч Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо техникийн зөвлөлийн хурлаа хийгээд сугалаагаар оролцох багууд нэгэнт тодорхой болсон. Нэгэнт материалаа ирүүлж, техникийн зөвлөлийн хуралд оролцоогүй учир энэ удаагийн тэмцээнд оролцуулах боломжгүй гэж байгаа.
     Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд лигүүд харилцан тамирчин солилцож болох талаар манай спортын хуулинд тусгагдсан зүйл байхгүй учир ССАЖЯ-наас шинэчилэн найруулж байгаа Биеийн тамир спортын тухай хуулинд энэ бүх асуудлыг тусгахаар болоод байгаа юм. Тиймээс хууль эрх зүйн орчингүй байгаа энэ нөхцөл байдалд харилцан тохиролцож, тамирчдыг хохироохгүй байх нь чухал юм.
      Ингээд МҮСБ-ноос зохион байгуулж байгаа Үндэсний лигийн тэмцээнээс шалгарсан багтай “Хасын харцагууд” багийг тоглуулахаар болж Үндэсний супер лигийн тэмцээний нээлтэнд ССАЖЯ-ны удирдлагууд болон Спортын бэлтгэлийн төвийн удирдлагууд, сагсан бөмбөгийн спортын үе үеийн төлөөлөгчид оролцсон юм.Супер лигийн тэмцээнд өнгөрсөн жилийн аварга “Баянзүрх Буллз”, “Харцага”, “TLG-13”, “Танан гарьд”, “SBL Becks”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “Эхлэл MBM” гэсэн долоон баг оролцохоор болсон байна.

Сэтгэгдэл