Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-11-01
  • Хэвлэх

Соёл, урлагийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх удаагийн уралдааныг 4-н төрлөөр зарласан бөгөөд уралдаанд Монгол улсын 8-н аймаг, нийслэлийн харъяаны 13-70 насны уран бүтээлчид оролцсон ба драмын жүжгийн төрөлд 23, дуулалт жүжгийн төрөлд 16, уран сайхны киноны төрөлд 20, олон ангит уран сайхны киноны төрөлд 4 нийт 56 зохиол ирсэн юм.

БСШУСЯ-ны сайдын А/140 дүгээр тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамж, бүтээлд тавигдах шаардлага зэргийг үндэслэн дараах бүтээлүүдийг шалгарууллаа. Үүнд:

• Драмын жүжгийн төрөлд

- 1-р байр Н.Мандалын “Нууцын эрэлд”

- 2-р байр Г.Мишээлийн “Торнхилийн ой”

• Дуулалт жүжгийн төрөлд

- 1-р байр О.Сундуйгийн “Хонхот гөлчгийн адал явдал”

- 2-р байр Д.Цэнгэнжавын “Би хэн бэ?”

• Уран сайхны киноны төрөлд

- 1-р байр Т.Номин-Эрдэний “Кибер сүлжээ”

- 2-р байр Ч.Наранцэцэгийн “Сүүн хэлхээ”

• Олон ангит уран сайхны киноны төрөлд

- 1-р байр Б.Анармаагийн “Виртуал хүү UP”

- 2-р байр П.Наранбаатарын “Мөрөөдлийн төгөл”

Шалгарсан бүтээлүүдийг хэвлүүлэх болон цаашид тайз, дэлгэцийн бүтээл болгоход ЗГХА, Соёл урлагийн газраас анхааран ажиллах юм.

 

 

   

Сэтгэгдэл