Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-26
  • Хэвлэх

Соёл, урлагийн газар нь “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Соёл-экологи” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд 2017 оны 11- р сарын 04, 05-ны өдрүүдэд SHANGRILLA MALL- ийн үзэсгэлэнгийн танхимд 11:00-18:00 цагт уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж төрөл тус бүрээс үзэгчдийн таашаалд нийцсэн 2 бүтээлийг урамшуулах арга хэмжээг зохион байгуулах юм.

“Соёл-экологи” зорилтот төслийн дэлгэрэнгүй мэдээллийг дор орууллаа.

Төслийн зорилго

Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ энэхүү өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгааг илэрхийлэх зорилготой юм.

1. “Нүүдэлчдийн ахуй соёл бол – Эко соёл мөн” уриалгыг экологийн чиглэл бүрээр цуврал хэлбэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх

2. Соёл, урлагийн байгууллагуудыг нэгтгэн хандивийн тоглолт зохион байгуулах

3. Байгаль экологийн өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах

4. Хог хаягдлыг дахин боловсруулж хэрхэн эерэгээр ашиглаж болох вэ гэдгийг илэрхийлсэн үзэсгэлэн гаргаж цогц байдлаар үйл ажиллагааг олон нийтэд хүргэх болно.

Төслийн ач холбогдол

Энэхүү төслийг хэрэгжүүлсний гол ач холбогдол үр дүнг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Байгаль хамгаалах үйлсэд соёл, урлагийнхны оруулах хувь нэмэр , дуу хоолойг бий болгох

2. Соёл, урлагийнхны хандивийн тоглолтоос орох орлого нь байгаль хамгаалах үйлсэд зарцуулагдах санхүүгийн дэмжлэг болох

3. “Нүүдэлчдийн ахуй соёл бол-Эко соёл” мөн гэдгийг олон нийтэд төдийгүй цаашлаад дэлхийд таниулах, сурталчлах ажлын суурь болгох

4. Монголчууд Нүүдэлчдийн ахуй соёлоороо дамжуулан уул, ус, ургамал, амьтан, газар нутгаа хэрхэн хамгаалж ирсэн уламжлалыг сэргээн таниулах боломжийг бүрдүүлэх

5. Монгол орны байгалийн өөрчлөлтийг дүрслэх урлаг, фото зургийн аргаар илэрхийлж гэрэл зурагчдын өнцгөөс харахад өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг үзэсгэлэнгээр харуулах

6. Хүн байгаа цагт хог хаягдал тодорхой хэмжээгээр гарсаар байдаг. Харин бий болж буй хог хаягдлыг эргээд хэрхэн ашиглаж болох вэ? Хэрхэн урлагийн бүтээл болгож болох вэ? гэдгийг харуулах, хог хаягдлыг зүй зохистой ашиглах зорилгоор дахин боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж таниулах зэрэг эерэг санааг олон нийтэд өгөх болно.

Үйл ажиллагааны төлөвлөгөө

Хэрэгжүүлэх арга хэмжээ Арга хэмжээний зохион байгуулалтын ажлууд
1 "Нүүдэлчдийн ахуй соёл бол-эко соёл" мөн гэдгийг уриалсан телевизийн шторкууд хийх

- Үзэсгэлэнгийн зар

- Миний нутаг шүлэг /УДЭТ-ын жүжигчид/

- Байгалиа хамгаалах тухай уриалга

/Монголын соёл, урлагийн салбарын үе үеийн төлөөлөгчид/

2 Байгалийн өөрчлөлтийг харуулсан фото зургийн үзэсгэлэн

- Монгол орны байгалийн өөрчлөлт гэрэл зурагчдын дуранд /Өчигдөр-Өнөөдөр/

- Байгалийн өөрчлөлт зураачдын нүдээр /Өнгөрсөн-Одоо-Ирээдүй/

- Өвөрмонголын Шилийн гол аймгийн төв телевизийн ерөнхий найруулагч Нанжид 

3 Хог хаягдлыг дахин боловсруулж хийсэн бүтээлийн үзэсгэлэн - Хог хаягдлаар дахин боловсруулж хийсэн Урлагийн бүтээл-үзэсгэлэн гаргах 
4 Хог хаягдал, материалаар бүтээл хийх

-Үзэсгэлэн үзэж буй хүмүүсийг бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулж хуванцар, дахин боловсруулсан цаас, даавууны өөдөс, модны мөчир, навч, эсгий, эрэг боолт, төмөр утас зэргээр бүтээл хийлгэж үзэсгэлэнд оруулах

- Үзэсгэлэнгийн үеэр байгалийн сэдэвт зураг зуруулах

- Футболкон дээр зураг зуруулж бэлэглэх

- Арьсан дээр зураг зуруулж бэлэглэх

5 Жижиг туршилт хийж хэрэгцээтэй мэдлэг, мэдээлэл олгох

- Усыг энгийн нөхцөлд хэрхэн цэвэршүүлж саарал ус болгох туршилт хийх

- Хог хаягдлыг хэрхэн ангилж хаях тухай

- Хог хаягдлын байгальд үзүүлэх хор хохирлыг таниулах

 

Сэтгэгдэл