Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 21-ны 261 тоот тогтоолоор Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг ССАЖЯам Улаанбаатар хотноо 2013 оны 03-р сарын 02-03 өдрүүдэд Буян-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна.
    Тус тэмцээнд 2012 оны 9 сард Канад улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлсэн Япон, Хятад, АНУ, Канад, Казакстан, Беларусь, Энэтхэг зэрэг дэлхийн шилдэг 8 багийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Лондонгийн олимпид амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид ч оролцох ажээ.
    Харин өнөөдөр ”World cup”-2013 тэмцээнийг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Төрийн ордонд болсон юм. Хуралдааныг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл удирдан явуулж, тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцэн баталсны зэрэгцээ медалийн загварыг танилцуулсан байна. Энэ үеэр зохион байгуулах хорооны дэд даргаар МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Давгадорж, нарийн бичгийн даргаар О.Баянмөнх нарыг томилсон байна.

Сэтгэгдэл