Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-13
  • Хэвлэх

“Чөлөөт орон зай” төслийн хүрээнд чөлөөт болон залуу уран бүтээлчдийг дэмжин шат дараалалтай хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг болох “Чөлөөт орон зай” үзэсгэлэн Уран зургийн галерейд 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 15:00 цагт нээлээ. Нээлтэнд ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЗГХА Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул нар үг хэлсэн юм.

 

Үзэсгэлэн 10 сарын 31-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 6-н чөлөөт уран бүтээлчийн ур ухаан, үзэл санаагаа шингээсэн бүтээлүүд тавигдаж олны хүртээл болох юм байна.

 

Уран Зургийн Төв Галерей

10-р сарын 12- 31-ний өдрүүд

Үзэсгэлэн:

1. Уран бүтээлч Б.Мөнхцэцэг

2. Уран бүтээлч Г.Гэрэлхүү

3. Уран бүтээлч Б.Баярцэнгэл

4. Уран бүтээлч Э.Энхзаяа

5. Уран бүтээлч Мөнх-Очир

6. Art of Mongolia Төвийн уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчид

• Уран бүтээлчидтэй хийх уулзалт (үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид)

• Баримтат кино 

Дэмжигч байгуулага, сайн дурын ажилтан:

- СУИС, Дүрслэх урлагийн сургууль, оюутнууд

- СУИС, Театрын урлагийн сургууль

- СУИС,Бүжгийн урлагийн сургууль Монгол-Солонгос Полетихникийн Коллеж, оюутнууд

- Монгол Улсын Консерватор Үндэсний урлагийн тэнхим, оюутнууд

Сэтгэгдэл