Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-09
  • Хэвлэх

Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрт Үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн уран бүтээлийн нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн дотор хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлыг тусгасан билээ.

Хүүхдэд зориулсан уран бүтээл, нэвтрүүлэг сүүлийн жилүүдэд багасаж байгаа нь судалгааны дүнгээс тодхон харагдаж байна. Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан 2017 оны судалгаагаар хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгийн төрлүүдийг гаргажээ.

• Мэдээ /61%/

• Уран сайхны кино, сериал /55%/

• Цэнгээнт болон уралдаант нэвтрүүлэг, шоу /16%/

• Ярилцлага, ток шоу /14%/

• Спортын нэвтрүүлэг /12%/

• Танин мэдэхүйн нэвтрүүлэг /12%/

• Дуу хөгжим /9%/

• Нийгмийн шинжтэй нэвтрүүлэг, хэлэлцүүлэг /8%/

• Хүүхдийн нэвтрүүлэг /1%/

50 жилийн түүхтэй манай улсын телевизийн салбарын хувьд хүүхэд залуучуудтай хамгийн анх мэндчилсэн нэвтрүүлэг бол “Болжмор” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг билээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар нь хүүхдийн уран бүтээлийг дэмжин Монголын үндэсний олон нийтийн телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн албатай хамтран “Болжмор” нэвтрүүлгийг Монголын үзэгч хүүхдүүдэд ахин хүргэхээр ажиллаж байна.

Нэвтрүүлгийн агуулга 

Хүүхдийн авъяас, сэтгэхүй, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэлд тулгуурласан үндсэн 4-н булантай. 

Давуу тал: 

  • Хүүхдүүд оролцох /Би чадна/
  • Хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх /Мөрөөдлийн бяцхан одод/
  • Хүүхдийн бие бялдарын хөгжилд нөлөөлөх /Дагаад хийгээрэй/
  • Богино хугацаанд системтэй мэдлэг олгох /Танин мэдэхүй/

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Сэтгэгдэл