Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хүрээнд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, Хүй долоо худагт зохиогдох урлаг соёлын арга хэмжээ, “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн зэрэг урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаад  байна.

 

  

Энэ жилийн баяр наадмын Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнд 198 сая төгрөг, Хүй долоон худагт болох соёлын наадамд 25 сая төгрөг төсөвлөсөн байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байгаа юм.

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ. Энэ жил урд жилийхээс  илүү сайхан зүйл үзүүлэхийг хичээж байгаа зураач, бүжиг дэглээч гээд ноднин жил ажилласан багийнхан ажиллаж байна. Нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” хэмээлээ.

Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт 9 үзэгдлээс бүрдэж байсан. Энэ жил мөн 9 үзэгдлээс бүрдэх аж. Нийт 1 цаг 20 минут үргэлжлэх юм байна.

Үндэсний их баяр наадамд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Түмэн эх чуулга, Улаанбаатар чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг нийт 4000 гаруй уран бүтээлчид урлаг соёлын үйл ажиллагаанд оролцох болно. 

Сэтгэгдэл