Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

7 дугаар сарын 7. Баасан гараг

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8. Бямба гараг

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Ням гараг

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 10. Даваа гараг

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

11:00- “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00, 18.00 Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд

21.00 “Үндэсний бахархал” урлагийн тоглолт  Жанжин Д.Сүхбаатарын талбайд

 

7 дугаар сарын 11. Мягмар гараг

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа. 

11.10 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

 

7 дугаар сарын 12. Лхагва гараг

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт

08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

13.00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. 

Сэтгэгдэл