Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенц, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ЮНЕСКО-гийн батламжит “Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” төрийн бус байгууллагаас Соёлын өвийн төв, БНСУ дахь “Соёлын биет бус өвийг видео хэлбэрээр баримтжуулах нь” төслийн хүрээнд Соёлын биет бус өвийн холбогдолтой дараах 10 баримтат киног бүтээсэн. Үүнд:

·         Зураглаач, найруулагч Д.Баярсайханы “Хөөмэйн уламжлалт урлаг”, “Уул ус тахих уламжлалт мэдлэг зан үйл”;

·         Зураглаач Н.Батбаяр, найруулагч Ч.Жумдаан нарын “Монгол ардын уртын дуу”;

·         Найруулагч Ч.Жумдаан, зураглаач Г.Батнягт нарын “Нум сум урлах, цэцлэх уламжлалт мэдлэг арга ухаан”;

·         Найруулагч Б.Нямхүүгийн “Монгол шагайн наадгай”;

·         Найруулагч Л.Цагаандалайн “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Хурдан морь шинжих, уяж сойх, уралдуулах ардын мэдлэг арга ухаан”;

·         Найруулагч зураглаач Д.Түмэнжаргал, зөвлөх Л.Ганбаатарын “Монгол гэрийн урлал, холбогдох зан үйл”;

·         Зураглаач Н.Чингис, найруулагч Ш.Ёолк нарын “Хүүхэдтэй холбоотой уламжлалт зан үйл”;

·         Зураглаач Төгөлдөр, найруулагч Б.Долгорсүрэн  нарын  “Хөхүүрийн айраг хийх уламжлалт арга ухаан, зан үйл” гэсэн баримтат кинонууд багтсан байна.

Соёлын өвийн төвийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар дээрх баримтат киног хүлээж авах соёлын биет бус өвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны, олон улсын, төрийн бус байгууллагын мэргэжилтэн, ажилтнуудаас бүрдсэн багийн бүрэлдэхүүнийг баталсан. Багийн гишүүд 06 дугаар сарын 09, 13-ний өдрүүдэд кинонуудыг үзэж, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг хийж зарим кинонд тайлбар, дүрс нэмж оруулах, зарим киноноос илүүдсэн, агуулга алдагдуулсан, давхардал үүсгэсэн хэсгүүдийг хасахыг зөвлөсөн юм.

Сэтгэгдэл