Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Зүүн хойд Азийн тал нутгийн торгоны зам орчин үеийн шаазан урлалын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, сургалтыг хамтран зохион байгуулахаар Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Бээжин хотын Керамик зургийн орчин үеийн урлагийн музейн дарга Гуан Юүнки нар санамж бичигт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа.

2018 онд болох уг үзэсгэлэнд Монголын талаас Соёл Урлагийн Их Сургууль, Бичиг соёл монгол уран бичлэгийн холбоо, БНХАУ-ын талаас Бээжин хотын Шен Ши Жин Бүв соёлыг хөгжүүлэх хязгаарлагдмал компани, ОХУ-ын Улаан-Үд хотын Тэнгэрийн бичиг уран бичлэгийн холбоо хамтран оролцох ба нийт 18 уран бүтээлчийн 50 гаруй уран бүтээл тавигдана.

 

Тус үзэсгэлэнгийн зорилго нь Монгол улс, БНХАУ, ОХУ - ын соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оролцож буй уран бүтээлчид “Нэг бүс-нэг зам” бодлогын хүрээнд орчин үеийн шаазан урлалын арга барилаар уран бүтээлийн шинэ эх загвар гаргах түүгээрээ дамжуулан тал нутгийн торгоны замын шинэ түүхийг хүмүүст уламжлах юм.

Тус хамтарсан үзэсгэлэн нь 2018 онд зохион байгуулагдах бөгөөд  6 дугаар сард БНХАУ -ын нийслэл Бээжин хотод, 7 -р сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, 8 -р сард ОХУ -ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод тус тус зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл