Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ”-н Захирал, Ерөнхий палеонтологичийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалт:
Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах, ёс зүйн хэм хэмжээг хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно.


1. Музейн захирлын ажлын байранд тавигдах шаардлага:

  • Музей, соёл судлал, байгалийн шинжлэх ухаан, Төрийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш   боловсролын зэрэгтэй.
  • Музей соёлын өвийн чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын зохих туршлагатай
  • Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай,
  • Компьютер болон гадаад хэлний мэдлэгтэй,
  • Харилцааны өндөр чадвартай

2. Ерөнхий Палеонтологичийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Палеонтологич мэргэжилтэй,
  • Эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай.
  • Палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажилд оролцож байсан, олдвор хадгалалт, олдворын техник ажиллагаа, үзмэр дэлгэн үзүүлэх ажиллагааны мэдлэг туршлагатай.
  • Компьютер болон гадаад хэлний өндөр мэдлэгтэй,
  • Багаар ажиллах шинийг санаачлах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет 1%
  • Боловсрол, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Монгол улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Бүтээлийн жагсаалт
  • 4x3 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Тухайн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, боловсронгуй болгох чиглэлээр гурав хүртэл хуудас товч хөтөлбөр боловсруулсан байх;

Сонгон шалгаруулалтанд орох иргэний материалыг 2013 оны 01 дүгээр сарын 18- 23-ны өдрийн 12:00 цаг хүртэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 207 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ.

материал хангалттай ирээгүй учир хугацааг сунгаж байна. 2013 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр хүртэл дээрх хаягаар хүлээн авч байна.


Лавлах утас 11-310053, www.mcst.gov.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
 

Сэтгэгдэл