Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

XXI зуунд урлагийн боловсрол нь улс орны эдийн засгийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн харилцааг тогтворжуулан сайжруулах арга зам гэдгийг 2006 онд ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Дэлхийн Урлагийн Боловсролын Анхдугаар Чуулганаар хүлээн зөвшөөрсөн байдаг.                                                                                                  Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас БСШУСЯ –тай хамтран “Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сэдэвт сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.                                                                                                                     

Хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой“Хичээлийн дараах хөгжмийн боловсрол” сургалт нь лекц, дадлага ажил, танилцах аялал гэсэн хөтөлбөртэй  үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер удирдан явуулах тус сургалтанд төв, орон нутгийн ЕБС-ийн дуу, хөгжмийн багш, соёлын төвийн дуу, хөгжмийн багш 70 орчим хүн хамрагдах юм.

 

Сургалтын хүрэх үр дүн:

  • Хөгжмийн албан бус сургалтыг явуулах АНУ-ын арга зүйн туршлагаас суралцах
  • Дуулах, хөгжимдөх зэрэг хүүхдийн хамтлаг цөөхүүлийг удирдах, заах арга зүйд суралцах
  • Хичээлийн дараах албан бус боловсролоор хүүхдийн сурах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хүүхдэд багаар ажиллах дадлагыг эзэмшүүлэх талаар туршлага солилцох
  • Багш бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлийн дараах шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулах
  • Хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд, соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх

Сургалтын талаарх мэдээллийг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа /утас 99054668, мэйл zsoyolmaa@gmail.com/ хаягаар авна уу.

Сэтгэгдэл