Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёл, мөн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул нар “Мөнх харилцаа Монгол Хятадын зөвлөл” ТББ болон, Бүх Хятадын “Олон улсын хүүхдийн урлагийн их наадам”-ыг зохион байгуулагч Фөнг Вей, Хятадын гэрэл зургийн холбооны Бээжин хотын тэргүүн Жи Шан, БНХАУ-ын алдартай вэб мастер Сүн Жиен тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол улс, БНХАУ-ын хоёр талын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцож ярилцав.  

БНХАУ-ын Бээжин хотод 7 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох “Олон улсын хүүхдийн урлагийн их наадам”-ын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн тус салбарын албаны хүмүүс оролцохоор болсон ба цаашид БНХАУ- Монгол улсын хоорондын соёл урлагийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд соёл, урлагийн их сургуулуудийн хооронд оюутан солилцох, Монголын соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг Хятадын зах зээлд сурталчлах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг асуудлуудаар дээр санамж бичиг байгуулан хамтран ажиллах эхлэлийг тавьжээ.

Сэтгэгдэл