Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, зөв зохистой аялах, ямар маршрутаар хаашаа, яаж аялах талаар зөвлөмж өгөх зорилгоор зохиогддог “Улаанбаатар 2017” үзэсгэлэн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

 Зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр ажилласан тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С. Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар нээв.

  

Аялал жуулчлалын салбарын олон байгууллагууд оролцож өөрийн үйл ажиллагааг танилцуулсан тус үзэсгэлэнд Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Үлэг гүрвэлийн музей , Монгол Улсын филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг соёл урлагийн байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа.

 

 

 

Сэтгэгдэл