Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨРТ АЙМГИЙН МУЗЕЙНҮҮДЭЭС ЗОХИОСОН АЖИЛ.

Архангай аймгийн музей.“Заяын хүрээний түүхэн замнал” үзэсгэлэн нээв.  IV зая бандид Жамбацэрэнгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр, мөн иргэдэд байгаа зүйлээр баяжуулан гаргалаа. Үзэсгэлэнг 2017 оны 5-р сарын 15 наас 5-р сарын 20 өдрийг хүртэл нийт 400 гаруй иргэд үзэв.  “Заяын хүрээг хэн сайн мэдэх вэ? “гар зургийн уралдааныг Эрдэнэбулган сумын ЕБС-ийн 5- 12-р ангийн  сурагчдын дунд зохиосон. 40 гаруй хүүхдийн бүтээл ирж үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн.

Баян өлгий аймгийн музей.2017.05.12.

1.Говь-Алтай аймгийн музейтэй хамтран “Монголын музейн түүхэн хөгжил”  үзэсгэлэн нээсэн.  ОНРТелевизүүдээр музейн захирал А.Айшагүл мэдээлэл хийв. Монголын музейнүүдийн түүхийн хөгжлийн талаар  33 музейн  350 гаруй гэрэл зургийг  44 самбарт хэвлэсэн.

2. Ховд ИхСургуулийн БӨАймаг дахь салбар сургуулийн Түүх-нийгмийн факультетийн 2,3 –р курсын оюутнуудын дунд “Мартагдаж буй соёлын өв ба өнөөгийн байдал” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж нийт 10 илтгэл ирсэнээс шалгарсан 4 оюутаны илтгэлийг шалгаруулав.

3.“Мартагдаж буй соёлын өв ба өнөөгийн байдал”  нээлттэй ярилцлагыг оюутанууд, түүх соёлын өвийг уламжлагч ахмадууд, музейн мэргэжилтэнүүдийн дунд зохиов.Ярилцлагад  цуурч А.Енбек,  багш З.Ханат, МХГазрын улсын байцаагч А.Айжан, музейн мэргэжилтэнүүд ба ХИСургуулийн оюутнууд оролцсон.

4. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан байгууллагын ажилчдын дунд теннис, волейболын тэмцээн зохиов.

Булган аймгийн музей.ОУМ өдөр тэмдэглэх ажлын хэсгийг музейн захирлын тушаалаар байгуулсан.

1. 2017.05.11.Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалт” сэдвээр 76 багийн Засаг дарга нартай ярилцлага зохиосон.Алслагдсан, ой дотор байгаа дурсгалыг хамгаалах, гэрээгээр хамгаалж байгаа иргээдэд дэмжлэг үзүүлэх, зарим дурсгалуудын знрнглнлийг өөрчлөх, булш бунхан ухаж байгааг хариуцлагыг чангатгах асуудлууд хэлэлцэв.

2.2017.05.18. “Соёлын үйлчилгээний хүртээмж, чанар”   сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ярилцлага, тайлбарт аялал зохиосон. Ярилцагаар соёлын үйлчилгээний байгууллагуудын тэдэнд зориулсан үйлчилгээ хангалтгүй, музей, багийн даргаас өөр байгууллага алга гэж шүүмжилсэн.   3.2017.05.03-09. “Манал” дэлгүүрийн эзэн Сарантуяа хөгжлийн бэрхшээлтэй боловч бизнесийн амжилт гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог удирдаж байгаа талаар сонин ба ТВ –ээр сурталчилсан.

4.Ахмад багш нарын холбоотой хамтран угийн бичиг хөтлөх практик  танилцуулгыг 2-р багийн иргэдэд явуулав.

5.Архивт байгаа дурсгалыг дэлгэн үзүүлэх нь”сэдвээр архивын  ховор матералыг аймгийн засаг даргын тамгын назрын хурлын танхимд үзүүлж зөвлөгөө өгсөн.

6. Музейн өдөрт зориулан Хишиг өндөр сумын соёлын төв хамтран  тоглолт зохион байгуулж186 хүнд үзүүлсэн.

7. Энэ сард 12 суманд музейн өдрийн сэдвээр үйл ажиллагаа явуулсан.

 

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей.2017.5.18.

1. “ Хүүхдүүдтэйгээ хамтдаа “  үзэсгэлэнг  Алтанбулаг сумын ЗДТГ-ын нийгмийн ажилтан н.Мөнхзул, Соёлын төвтэй хамтран  нээв.

2.  0101 ангийн Бүргэдтэй уул цаставын байлдагчдыг хамруулсан “ Эх орон бидний бахархал ” сэдэвт танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулж, нийт 42 байлдагч оролцов.

3.Алтанбулаг сумын 1-р багийн ахмадын дунд “Өнөөгийн музейд ямар үзмэр шаардлагатай вэ ” чөлөөт ярилцлага зохион байгуулж, 40 өндөр настан оролцов. 5. Мөн  сумын Найрамдал цэцэрлэгийн  100 гаруй хүүхдэд  “ Музейд юу байдаг вэ ” танин мэдэхүй хичээл оров.

6. Музейн өдрөөр музейг үнэ төлбөргүй үзсэн  48 ахмад, байлдагч 42, цэцэрлэгийн 42,ЕБС-ын 150 хүүхэд,шинэүзэгч50байлаа.

 

Хөвсгөл аймгийн музей.2017.05.18. Уулзалт ярилцлага, ЕБС –ийн сурагчдад 2 удаагийн аялал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 1 удаагийн аялал, Тариалан сумын ард иргэдэд музейн үйл ажиллагааг танилцуулан сурталчлаж, хүүхдүүдэд боловсролын ажил зохион байгууллаа.

1. 2017. 05. 13. -Хөвсгөл аймгийн Дэлхийн Зөн, Хөвсгөл ОНХХ-тай хамтран Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт Мөрөн сумын төвөөс 25 км-д байрлах Уушгийн өврийн буган чулуун хөшөө бүхий цогцолбор газарт “Соёлын өв- миний   бахархал” аялал хийв. Аялалд  Мөрөн суманд амьдардаг, Хүүхэд, Залуучууд, Гэр бүл хөгжлийн ордны харьяа “Өвгөд төв”-ийн хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхэд, асран хамгаалагчид болон Музейн ажиллагсад оролцов. Буган чулуу,хиргисүүр,  булш зэргийг  харааны бэрхшээлтэй хүүхэд бээлий өмсөж, тэмтэрч үзэн танилцав.Хөгжөөнт тоглоом тоглож, авъёасаа үзүүлэв.

2. 2017.05. 20.  “Ирээдүй ХХI зуун” ахлах цогцолбор сургуулийн Г.Гэрэлмаа  багштай 7б ангийн 35 сурагчид,Түүх нийгмийн ухааны багш Д. Даваасүрэн, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын тэтгэлэгт бүртгэлтэй 20 сурагчид,  Музейн хамт олон аялалд оролцов.

3. 2017.  05.14. “НАРТАЙ ӨДӨР –ЭКО АЯЛАЛ.-ыг зохиов. Мөрөн хот дотроо аялах “Нартай өдөр Эко аялал”-д “Титэм” сургуулийн  2в ангийн хамт олон оролцов.

4."МАРТАЖ БОЛОХГҮЙ СОЁЛЫН ӨВ" нээлтийн багш нартай хамтран зохиов.

5.“БОЛОВСРОЛ, СОЁЛ, СПОРТЫН ӨДӨР”Тариалан сумын ААНэгж, иргэд олон нийт, сурагч, хүүхэд залуучуудад зориулав. Музейгээс “Музейд хэлэх миний үг” нээлттэй булан ажиллуулж иргэд, хүүхдүүдийн санал, хүсэлтийг зураг болон бичээр авч ярилцсан.  “Мартаж болохгүй соёлын өв” хүүхдүүдэд зориулсан боловсролын ажил, “Музей ба Соёлын өв” зурагт танилцуулга, “Би эх нутагтаа хайртай”  сэдэвт хэлэлцүүлэг ахлах ангийханы дунд зохион байгуулав.

 

 

1.      Өвөрхангай аймгийн музей.Уянга сумын Т.Намнансүрэн музейд “УГСААТНЫ ЗҮЙН” нүүдлийн үзэсгэлэн нээж, 8-р ангийн сурагчдад Хүн чулуу бодит үзмэрт тулгуурлан мэдээлэл өглөө. Мөн ЕБС-ийн  сурагч, Багш нарт “ТҮҮХИЙГ ХЭРХЭН ОЙЛГОХ НЬ”лекц уншиж цэцэрлэгийн хүүхдүүдэд боловсрол танин мэдэхүйн ажил зохион байгуулав.Арвайхээр сумын ЕБС- ийн 1,2,3,4 сургуулийн түүх нийгмийн багш нартай хамтран “ хэлмэгдүүлэл”  сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Аймгийн Татварын хэлтэст Монголын түүхийн ховор олдворууд болон Буга согоотны хадны хадны сүг зураг гэсэн сэдвүүдээр лекц уншлаа.

 

Өмнөговь аймгийн музей.2017.05.17-18.  1.“Монголын их хаадууд, хатад” үзэсгэлэн нээв. Үзэсгэлэнд нийт 300-үзмэр дэлгэсэн. 2.БНМАУ-ын баатар Т.Борын түүх намтар,эд өлгийн зүйлсийн  үзэсгэлэнг Цогтцэций сумын ОНСК-тай хамтран  зохион байгуулав. 3. Өмнөговь аймгийн түүх, сүм хийдийн тухай” нээлттэй уулзалт ярилцлага зохиож Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн академич, төр захиргааны ахмад ажилтан Б.Зандраа,” Баян түүх” ТББ-ийн тэргүүн ахмад А.Цоож, Цогтцэций сумын өндөр настан Хүүбаатар нарыг урьж оролцуулав.. Эргэлзээтэй, үл ойлгогдох түүхийн талаар харилцан  ярилцлаа.4. “Монголын өв соёл-говь нутгийн эртний дурсгалууд” лекцийг  Монголын Үндэсний Музейн дэд захирал, түүхийн ухааны доктор Ж.Баярсайхан хийв. 5. “Сан хөмрөгийн бүртгэл, зураасан кодны тухай” сургалтыг музейн  болон 5 сумын ОНСК-ын ажилтнуудад амжилттай зохион байгууллаа.6.Хийд орчмын тайлбарт аялалыг 1-р сургуулийн 57 сурагчдад зохиов.

Сэтгэгдэл