Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Олон Улсын музейн өдрийг орон даяар тэмдэглэлээ.

1977 онд Москва  хотноо болсон Олон Улсын Музейн  Нэгдсэн Ассамблей /ОУМНА/ -аас  жил бүрийн  тавдугаар сарын  18-ныг Олон Улсын Музейн өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байна. Харин 1992 онд  ОУМНА энэ  өдрийг  тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулах  санаачилга гаргасан билээ. Энэ жилийн тухайд “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй  ярилцъя”/ сэдвийн дор  энэ өдрийг тэмдэглэхээр  тогтсон  байна. 

Олон улсын музейн  өдрийг  хамгийн анх 1978 онд  хэдхэн  улс орон л тэмдэглэж  байсан  байна.  Гэвч  жилээс жилд энэ  өдрийг тэмдэглэх улс орнуудын тоо нэмэгдсээр  байна.  2007 онд  нийт 70 орон, 2014 онд  145 орны 35 мянган музей  олон улсын музейн  өдрийг тэмдэглэж  байжээ. Харин  өнгөрсөн  онд  энэ баярыг  150 гаруй улсад өргөнөөр  тэмдэглэжээ.  Энэ өдрөөр шинэ үзэсгэлэн нээх, их наадам,  лекц,  хүүхдүүдэд  зориулсан тусгай  хичээл,  музейн театрчилсан тоглолт гээд олон арга хэмжээг  улс орнууд зохион байгуулдаг  байна.  Мөн  дэлхийн ихэнх музей  энэ өдөр  үзэгч  олонд  үнэ  төлбөргүйгээр үйлчилдэг болжээ.  

Музей  бол нийгмийн  хөгжлийн  тодорхой үе  шат бүрт  бүтээгдсэн  материаллаг болон оюун санааны  соёлын дурсгалуудыг  цуглуулж  хадгалдаг  сүм гэсэн тодорхойлолт  ч байдаг. 

Дэлхийн  хэмжээнд  ойролцоогоор  100 гаруй мянган  музей  байдаг  гэгддэг.  Гэхдээ  бүх музейг нэгтгэсэн  тоо баримт  байдаггүй  юм байна.  Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн  алдартай музейн тоо  8 мянгад  хүрдэг  гэдэг баримт байна.  Хамгийн алдартай нь Парисын  Луврийн музей. Асар баялаг  үзмэртэй  тус музей 1783 онд байгуулагджээ. Харин  Лондон  дахь  Британийн музейг  дэлхийд  томоороо 2-рт  бичигддэг  гэж үздэг.  Энэ музей Лувраас ч өмнө буюу 1853 онд байгуулагдсан  аж.

Монгол Улсад Олон улсын музейн өдрийг1998 онд анх тэмдэглэж, 2003  онд  Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар  энэхүү өдрийг тасралтгүй 14 жил  тэмдэглэж байна. Энэ жилийн музейн өдрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Олон Улсын Музейн Зөвлөлийн Монголын Үндэсний хороо хамтран орон даяар “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй  ярилцъя” / Museum and contested history:Saying the unspeakable in museum /  сэдвийн дор амжилттай зохион байгуулан өнгөрүүллээ.

Олон улсын музейн өдрийн нээлтийн ажиллагаа 2017 оны 05- р сарын 18 ны өдрийн 10.00 цагт Монголын үндэсний музейн гадна талбайд болж Улаанбаатар хот дахь төрийн өмчит музейнүүд боловсролын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулав.

Монголын музейнүүд Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй  ярилцъя”сэдвийг тусгасан шинэлэг хэлбэрийн  үзэсгэлэн, уулзалт, ярилцлага, яриа, боловсролын ажил зэрэг цогц  арга хэмжээнүүдийг зохион байгуулах нэгдсэн хөтөлбөр гаргаж нийтийг хамарсан  сонирхолтой, нийгмийн үр нөлөө бүхий арга хэлбэрээр зохион байгуулав. Мөн музейн өдрөөр музейчид  сурталчилгаа ба үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, олон нийтийг арга хэмжээндээ оролцуулах замаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,нийгмийн шинэчлэлд олон нийтийг хандуулахыг зорив.

Хүний хөгжил, ирээдүйн тайван амьдралын төлөө өнгөрсөн болон өнөө цагт ч түүхийн зөрчилтэй, маргаантай зүйлийг  ил тод ярьж ойлголцож, шийдвэл үл ойлголцох  асуудал газар авахгүй. Нийгмийг хамарсан  томоохон  үйл явдал  төдийгүй, хувь хүнд ч бүдэг, олон өнцгөөс тайлбарлаж болохуйцзөрчилтэй түүх байдаг. Өнөө хэр ярьж чадаагүй, хэлмээр дуулгамаар түүхээ сөхөж, сэтгэлээ нээж, музейд дэлгэн  ярих боломжийг хүмүүст, мэргэжилтнүүдэд энэ өдрүүд олгосноор онцлог байв.Нэг хүний мэдэх зүйл, баримтат түүхийг олон хүмүүс мэдэхгүй  өнгөрснийг дуулгах  газар нь музей болж,мөн энэ удаагийн сэдэв тэр бүрий яригдаж  бичигдээд байдаггүй, магадгүй бодит байдлыг  нь сөхөж хөнддөггүй, зайлсхийж, тойрч байдаг сэдвүүдийг ил гаргахыг зорив.

Энэ жилийн Олон улсын музейн өдрийн зохион байгуулалт нь нийгэмд  гүйцэтгэх  музейн үүрэг ба   тогтвортой хөгжлийн талаар  тунгаан хэлэлцэх, музей ба олон нийтийн харилцааг улам идэвхтэй болгох чухал ач холбогдолтой боллоо. Жил бүрийн арга хэмжээ өргөжин олон нийт, улс, аймгийн музейнүүд, бусад байгууллагуудын идэвхитэй оролцоог нэмэгдүүлсээр байна.

МУЗЕЙН ӨДРӨӨР НИЙТЭД ЗОРИУЛСАН ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МУЗЕЙН НЭР

      БАЙРШИЛ

ӨДӨР,

ЦАГ

ЗОХИОГДОХ АЖЛУУД

1

Монголын Үндэсний Музейн гадна талбайд

2017. 5. 18

 

Олон Улсын Музейн өдөрт зориулсан нэгдсэн нээлтийн ажиллагаа. Улсын музейнүүд ба үзэгчид оролцов.

Үзэгчдэд зориулсан чөлөөт индэр ажиллуулав.

Улсын музейнүүд боловсролын ажлаа танилцуулав.

2

Монгол Цэргийн музейд

2017. 5. 08

2017. 5. 16

 

“Нэхэн дурсагдах хүмүүс” гэрэл зураг, баримт  бичгийнүзэсгэлэнгийн нээлт боллоо.

“Нээлттэй өдөрлөг”нийт музейн ажилтнуудад зориулсан арга хэмжээнүүд зохиогдов.

ҮБХИС-ийн үлээвэр хөгжим болон жагсаалын үзүүлэх тоглолт

Музейба сургуултай  танилцах

Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид болон Монгол цэргийн музейн төлөөлөлийн  тоглолтууд болов.

Өдөрлөгт музейгээс автобусаар үйлчилэв

3

Монголын Үндэсний Музейд

2017. 5. 10

2017. 5.18

“Монгол улсын  мөнгөн тэмдэгтүүд” лекц.  Лекцийг  Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа.

 “Соёмбо” Боловсролын ажил 

“ Ил хаант улсын өв соёл” лекц. Лекцийг МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш Д. Анхбаяр уншиж, үзэгчид  харилцан ярилцав.                        

-Гэр бүлээр үзэгчдэд хөнгөлөлттэй  / 6000 төгрөг/ үйлчилэв.

4

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

2017.05.12

2017. 5.18

2017.05.19

 

“Музейн боловсролын ажил” олон нийтэд зориулсан лекц. Лекцийг Метрополитан  музейн сайн дурын ажилтан С.Ариун

“Хүүхэд бүхэн зураач” Боловсролын ажлыг  музейн гадаа талбайд  нээлттэй  хийж, хүүхдүүд чөлөөтэй оролцов.

“Догшидын аврал” үзэсгэлэнгийн нээлт

“Флашмоб” бүжгийн үзүүлбэр. Бадмаараг ЕБС-ийн  сурагчид үзүүлэв. 

“Бяцхан урлаач” боловсролын ажил “Догшидын аврал” үзэсгэлэнтэй холбогдуулан  зохиож,  Нийслэлийн 23-р дунд сургуулийн сурагчид оролцов.

“Соёлын өвийн түүхийн ээдрээ: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй”эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

5

Монголын Театрын музейд

2017.05.16

2017.05.19

“Түүхт Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэнгийн нээлт

“Бөмбөгөр Театрын найруулагч Б.Мушгиа”, “Бөмбөгөр ногооныхон” хоёр номын нээлт болов

6

Чойжин

Ламын сүм музей

2017.05.17.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн шинэ гарц болох нь”  уулзалт, хэлэлцүүлэг

 Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд зохион байгуулагдав.

7

Төрийн түүхийн музейд

2017.05.17

“Монголчуудын байлдан дагууллын талаарх зарим маргаантай асуудлууд”

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7Б ангийн багш, сурагчид оролцов.

8

Уран зургийн галерей

2017.05.15

2017.05.16

2017.05.17

2017.05.18

 

 

“ Дүрслэх урлагт хамтдаа”  өдөрлөг:

“Урланд нэг удаа” боловсролын ажил:Зураач Л.Бумандоржийн  урланд МУБИС-ийн оюутнууд зураачтай уулзалт хийв.

-МУЗГ-н ажилтан болон Урлагийн Боловсролын Төвийн багш нар 47-р сургуулийн сурагчдад “Монголын Уран Зургийн Галерейн үүсэл хөгжил” лекц  мөн  чөлөөт ярилцлага

 “Дүрслэх урлагт хамтдаа” дугуй ширээний ярилцлага

МУЭ-ийн дэргэдэхзалуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн С.Зэсээ Орчин цагийн дүрслэх урлагийн тухай лекц

“Монголын дүрслэх урлагийн түүхэн дэх хэлмэгдэлт”  Урлаг судлаач Р.Бат-Очир болон бусад уран бүтээлчийн лекц

Галерейн шилдэг бүтээлүүдийг  29-р сургуулийн сонсголынбэрхшээлтэй сурагчдад  дохионы хэлээр тайлбарлав.

Оролцогчдыг урамшуулж, өдөрлөгийн ажиллагааг дүгнэн, санал сэтгэгдэл авав.

-Галерейг үзэгчдэд  төлбөргүй үзүүлэв.

9

Богд хааны ордон музей үүдний талбайд

2017.05.18

Хайстай Лаврин ордны ээдрээт түүхийг харуулсан гэрэл зургийн контемпорари үзэсгэлэн 

тоглолт болон  үзүүлбэрүүд зохион байгуулав.

10

Үлэг  гүрвэлийн музей

2017.05.18

“Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэн, шинэ үзүүллэгийн танхимын нээлтийн үйл ажиллагаа болов.

“Дино Бэбү” хүүхдүүдэд зориулсан  боловсролын ажил, эрдэм шинжилгээний хурал хийв

11

Орон нутгийн музейнүүд

2017.05.12-18

Орон нутгийн музейнүүд тус бүрийн хөтөлбөрөөр олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгууллаа.

Сэтгэгдэл