Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

 “ГАЛТ ШУВУУ” БҮЖГЭН ЖҮЖИГ ТУН УДАХГҮЙ МОНГОЛД ТОГЛОНО.

Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголд анх удаа “Галт шувуу”  балетыг Японы Токио Комаки балетын 50 хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 06 – р сарын 16-17 нд УББЭТ – рт үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

70 жилийн түүхтэй  Япон улсын “Токио Комаки балет”компанийн уран бүтээлчдийн тоглох “Галт шувуу” балет –д  урилгаар Соёлын элч Д.Алтанхуяг /МУГЖ/ оролцох бөгөөд тус бүжгэн жүжгийн хөгжмийг Игорь Стравинский бичиж ,Сергей Петрович Дягилевийн удирдсан  “Русь балет”труппийн бүжигчид 1910 онд Парисын театрт анх удаа тоглосон бол “Токио Комаки балет” компани 1954 онд энэхүү бүжгийн жүжгийг Токиод анх удаа тайзнаа толилуулж танилцуулсан түүхтэй юм.“Галт шувуу”балет нь Монголд “Шопениона” нэрээр тайзнаа тоглогдож олон нийтэд танигдсан бүтээл бөгөөд романтик уянгын сэдвээр бүтээгдсэнээрээ Комаки балетын урын сан дахь хамгийн их тоглогдсон бүтээл юм.

Тус тоглолтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал 2017 оны 05 - р сарын 31-ний өдөр  11,00 цагт УДБЭТ-т болно.

Сэтгэгдэл