Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

БСШУСЯ-ны харьяа төрийн өмчит соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 2017оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 08:30 цагаас 17:30 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн өмчит соёл урлагийн байгууллагууд жагсаж БСШУС-ын Ж.Батсуурь тэргүүтэй яамны нэгжийн дарга нар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар уригдан оролцож талбайд цугласан иргэд олон нийтэд хандан үг хэлсэн юм.

 

  

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого үйл ажиллагааг таниулах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, соёл, урлагийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж байгаа ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах , салбарын үйлчилгээг иргэдэд нэг дороос хүртэх боломжийг олгох, соёл, урлагийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас удирдлагаар хангаж ажилласан бөгөөд дараах нэр бүхий 20 байгууллага өдөрлөгт оролцож үйл ажиллагаагаа сурталчилж иргэд олон нийтэд үйлчилсэн юм.

 

1.    Улсын драмын эрдмийн театр

2.    Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

3.    Үндэсний урлагийн их театр

4.    Улсын филармони

5.    Улсын хүүхэлдэйн театр

6.    Соёлын өвийн төв

7.    Монголын үндэсний музей

8.    Дүрслэх урлагийн музей

9.    Байгалийн түүхийн музей

10.   Үлэг гүрвэлийн төв музей

11.   Чойжин ламын музей

12.   Богд хааны ордон музей

13.   Театрын музей

14.   Уран зургийн галарей 

15.   Үндэсний номын сан

16.  Хүүхдийн төв номын сан

17.  СУИС харьяа сургуулиуд

18.  ХБК

 

Соёл урлагийн байгууллагууд хувиарын дагуу оногдсон талбайд үзэсгэлэн сурталчилгааг байрлуулж үйл ажиллагаагаа сурталчилсан бөгөөд тусгайлан зассан тайзан дээр Урлагийн байгууллага 40 минут, Музей, номын сан 10 минут өөрийн байгууллагыг сурталчилсан урлагийн тоглолт, танилцуулга арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн тус өдөрлөгийн үеэр Соёл урлагийн газраас иргэдийн дунд судалгаа явуулж соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлсэн юм.

  

  

  

 

  

Сэтгэгдэл