Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл урлагийн газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, Соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, ажиллагсадтай уулзах, санал бодлыг нь сонсож цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгах зорилгоор орон нутагт ажиллаж эхэллээ.                                                                                                                Дээрхи ажлын хүрээнд Дорноговь аймгийн Боловсрол соёл урлагийн газартай хамтран “Соёлын үйлдвэрлэл-Орон нутгийн хөгжилд” сургалт зөвлөгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 19 нд Сайншанд хотноо зохион байгуулав.            Аймаг, сумдын 150 гаруй соёл урлагийн ажилтнууд оролцсон уг сургалт, зөвлөгөөнд СУГ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ийн хурлын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Ганзориг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, аймгийн БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр, соёлын мэргэжилтэн Б.Хүдэрчулуу  нар оролцож үг хэлсэн юм.

   

Сургалт зөвлөгөөний үдээс өмнөх хуваарь ёсоор  СУГ- ын хэлтсийн дарга Г.Батхуяг “Соёл ба тогтвортой хөгжил”, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх стратеги” сэдвээр, СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт", СУГ-ын мэргэжилтэн Н.Болормаа "Соёлын аялал жуулчлал" сэдвээр, СУГ-ын статистик хариуцсан мэргэжилтэн Ч.Болдмаа “Соёлын салбарын статистик мэдээ, тоо бүртгэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Үдээс хойш СУГ-ын мэргэжилтнүүд мэргэжлийн чиглэл тус бүр дээр соёл, урлагийн ажилтнуудыг төрөлжүүлэн дараах  сургалтуудыг зохион явуулсан юм. 

“Соёлын биет өв, музейн хөгжлийн чиг хандлага ба төрийн бодлогын хэрэгжилт”, Музей, соёлын үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням,

Ном хэвлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага ба төрийн бодлогын хэрэгжилт” СУГ-ын Ном хэвлэл утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн,
Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан,
“Соёл урлагийн үйлчилгээ - Чөлөөт цаг” сэдвээр , Театр, цирк, хөгжим, бүжгийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн З.Соёлмаа, Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Одмаа
“Соёлын төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвээр СУГ -ын соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Соёл, олон нийтийн байгууллагын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу

  

Сургалт, зөвлөгөөний төгсгөлд СУГ -ын дарга Г.Эрдэнэбат болон холбогдох мэргэжилтэн аймаг, сумдын соёлын ажилтнууд зөвлөгөөний үр дүнг хэлэлцэн санал бодлоо солилцож  нэгдсэн зөвлөмжийг гарган зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөсөн бөгөөд тус сургалт, зөвлөгөөн нь цаг үеэ олсон,төрийн соёлын бодлогын хэрэгжилтийн талаар нэгдмэл ойлголт авсан, шинэ мэдээ мэдээлэл сонссон сургалт болсныг тэмдэглэхээс гадна дунд болон анхан шатны нэгжид ажиллаж буй ажилтнуудын хандлагаа өөрчлөн, арга барилаа шинэчлэх цаг болсныг сануулснаараа ач холбогдол бүхий байлаа гэж Дорноговь аймгийн БСУГ -ын удирдлагууд болон соёл урлагийн ажилтнууд дүгнэж байсан юм.

Дорноговь аймгийн хэмжээнд 2017 оноос багш соёл урлагийн ажилтнуудыг чадваржуулах зорилго бүхий “Хөрш орноосоо суралцъя”,”Эх хэл, өв соёл”,”Багш чадваржуулах” дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж эхэлсэн байна.Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт соёл урлагийн салбарын чиглэлээр олон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай.Цаашдаа аймгийн ЗДТГ-т соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн дутагдалтай байгаа нь ажиглагдлаа.

 

Сэтгэгдэл