Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, урлагийн газар, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран "СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ-ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД” сэдэвт соёл, урлагийн ажилтны онол арга зүйн, сургалт зөвлөгөөнийг 2017 оны 05 сарын 21ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгууллаа.

Сургалт зөвлөгөөнд тус аймгийн Хөгжимт драмын театр, аймгийн музей, Номын сан, Эрдэнэ-Зуу музей, Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын мэргэжилтнүүд, Хархорум музей, 18 сумдын соёлын төвийн ажилтнууд соёлын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 240 гаруй хүн оролцсон юм.

Өвөрхангай аймгийн БСУГ-аас 2017 оныг "Соёл, урлагийн ажилтны ёс зүйн манлайллыг дээшлүүлэх" жил болгон зарласан бөгөөд мөн аймгийн ИТХ-ийн 2017 оны 04 - р сарын 28 - ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Соёлын үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөрийг батлан гаргасан юм.  Тус аймгийн хувьд энэхүү зорилтот жил, соёлын үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх бодлогын хүрээнд тус зөвлөгөөн зохион байгуулагдсан нь онцлог байлаа.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ-ын дарга Г.Эрдэнэбат болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, Аймгийн ЗДТГ -ын дарга н.Мөнхжаргал, аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар оролцож сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэлсэн юм. 


Сургалт зөвлөгөөний үдээс өмнөх хуваарь ёсоор  СУГ- ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Соёл ба тогтвортой хөгжил” сэдвээр, СУГ -ын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх стратеги” сэдвээр, СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт", СУГ-ын мэргэжилтэн Н.Болормаа "Соёлын аялал жуулчлал" сэдвээр, СУГ-ын статистик хариуцсан мэргэжилтэн Ч.Болдмаа “Соёлын салбарын статистик мэдээ, тоо бүртгэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус зөвлөгөөний үеэр аймгийн БСУГ–аас  аймгийн соёл, урлагийн ажилтны ёс зүйн дүрмийг хэлэлцүүлэн баталж дүрэмд заасны дагуу аймгийн соёл урлагийн салбарын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон цаашид соёл, урлагийн салбар хэрэглэгчдэдээ хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч салбар болж ажиллахаа илэрхийллээ.

 

Үдээс хойш СУГ-ын мэргэжилтнүүд мэргэжлийн чиглэл тус бүр дээр соёл, урлагийн ажилтнуудыг төрөлжүүлэн дараах  сургалтуудыг зохион явуулсан юм. 

“Соёлын биет өв, музейн хөгжлийн чиг хандлага ба төрийн бодлогын хэрэгжилт”, Музей, соёлын үл хөдлөх дурсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням,

Ном хэвлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага ба төрийн бодлогын хэрэгжилт” СУГ-ын Ном хэвлэл утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн,
Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан,
“Соёл урлагийн үйлчилгээ - Чөлөөт цаг” сэдвээр СУГ -ын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Театр, цирк, хөгжим, бүжгийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн З.Соёлмаа, Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Одмаа
“Соёлын төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвээр СУГ -ын соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Соёл, олон нийтийн байгууллагын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу

   

Соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд соёл, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, цаашид  хамтран ажиллах боломж, гарцыг хэрхэн олох талаарх хэлэлцүүлгийг СУГ-ын дарга Г.Эрдэнэбат, Аймгийн орлогч дарга И.Доржсүрэн нар зохион байгуулан “ Торгоны зам ба Хархорум” соёл, урлаг аялал жуулчлалын эвент арга хэмжээгээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Сургалт, зөвлөгөөний төгсгөлд СУГ -ын дарга Г.Эрдэнэбат болон холбогдох мэргэжилтэн аймаг, сумдын соёлын ажилтнууд зөвлөгөөний үр дүнг хэлэлцэн санал бодлоо солилцож  нэгдсэн зөвлөмжийг гарган зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөсөн бөгөөд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид, сумдын бүжгийн багш нар оролцсон найруулагч Э.Дашзэвэг, Бүжиг ангийн багш Б.Аззаяа нарын бүтээл  “Шулмын увидас” бүжгэн  жүжиг, мөн соёлын үйлдвэрлэл аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Бидний авьяас бидний бахархал”  тоглолтыг зочид төлөөлөгч үзэгч олонд толилууллаа.

 

Сэтгэгдэл