Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Олон улсын музейн зөвлөл 1946 онд байгуулагдсан ЮНЕСКО-той албан ёсны холбоотой ажилладаг засгийн газрын бус олон улсын байгууллага юм.

1977 онд Москва хотод болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарснаар уг өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн уламжлалтай.

Монгол улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэсэн ба 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар энэ өдрийг тасралтгүй 14 жил тэмдэглэж байна.

Энэ  өдрүүдэд дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Музейн өдрийн жил бүрийн сэдэв нь нийгмийн шинэчлэлд олон нийтийг хандуулдаг. Энэ жилийн сэдэв  нь нийгмийн хөгжлийн тусын тулд дэлхийн  бүх хүмүүсийг эвтэй найртай оршиход уриалах зорилгоор “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй ярилцъя” /Museum and contested history: Saying the unspeakable in museum/ сэдвийн хүрээнд зохиогдоно.

Энэ жилийн Монгол улс дахь Олон улсын музейн өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо, Монголын Үндэсний Музей хамтран “Музей ба ээдрээтэй түүх: нээлттэй ярилцъя” /Museum and contested history: Saying the unspeakable in museum/ сэдвийн хүрээнд түүх, соёлын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулна.

Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны 5 дугаар сарын  18-ны өдрийн 10:00 цагт Монголын Үндэсний Музейн гадна талбайд болох бөгөөд арга хэмжээний хүрээнд “Нээлттэй ярилцъя” чөлөөт индэр ажиллана. Музейнүүд үзүүлж байгаа боловсролын ажлаа танилцуулж оролцогч иргэд, урилгаар оролцож байгаа багш, оюутан, сурагчид уламжлалт ёс заншлаа хадгалах, сэргээх талаар санал хүсэлтээ солилцоно.

 

“Олон Улсын Музейн өдөр”- т зориулан улсын музейнүүдэд зохиогдох арга хэмжээнүүд:

 

2017.05.12

15:00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Музейн боловсрол” сэдэвт лекц С.Ариун

2017.05.15

12:00 цагт Монголын уран зургийн галерейд “Урланд нэг удаа” үйл ажиллагаа МУБИС-ийн оюутнуудын хамт МУЭ-ийн шагналт Л.Бумандорж зураачийн урлангаар зочилж, яриа өрнүүлэх

2017.05.16

10:00 цагт Монголын Театрын музейд “Түүхт- Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэн болно.

15:00 цагт Монголын уран зургийн галерейд 47-р сургуулийн сурагчдад МУЗГ-н ажилтан болон Урлагийн Боловсролын Төвийн багш нар Монголын Уран Зургийн Галерейн үүсэл хөгжил, талаар лекц уншиж, чөлөөтэй ярилцах

13.00 цагт Монгол цэргийн музейд Музейн удирдлаа ажилтан, албан хаагчдыг хамруулсан  олон улсын музейн өдөрт  зориулсан “Нээллтэй өдөрлөг”   

2017.5.17

09:30-16:00 цагт Нээлттэй нийгэм форум-ын хурлынзааландЧойжин ламын сүм музейгээс ОУМ-ын өдрийг тохиолдуулан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн шинэ гарц болох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

11:00 цагт Монголын уран зургийн галерейд  “Дүрслэх урлагт хамтдаа” дугуй ширээний ярилцлага МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн С.Зэсээ Орчин цагийн дүрслэх урлагийн тухай лекц унших

13:00 цагтМонголын уран зургийн галерейд  “Монголын дүрслэх урлагийн түүхэн дэх хэлмэгдэлт” хэмээх сэдвээр Урлаг судлаач Р.Бат-Очир болон бусад уран бүтээлчид  лекц унших

2017.5.18

10:00 цагт Монголын Үндэсний музейн гадна талбайд: Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол, “Нээлттэй ярилцъя” Чөлөөт индэр ажиллана.

13:00 цагт “Ил хаант улсын өв соёл” сэдвээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш Д.Анхбаяр лекц уншина.

Мөн энэ өдөр Монголын Үндэсний Музей гэр бүлээрээ ирсэн хүмүүст гэр бүлийн билетээр буюу 6000 төгрөгөөр үйлчилнэ.

11:00-13:00 цагт Төрийн түүхийн музейд “Монголчуудын байлдан дагууллын талаарх зарим маргаантай асуудлууд ”сэдвийн хүрээнд боловсролын ажлууд зохиогдоно.

14:00цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Догшидын аврал” үзэсгэлэн, Олон нийтэд зориулсан Бадмаараг сургуулийн 60 сурагчдыг хамруулсан флашмоб бүжгийн үзүүлбэр.

14:30 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Үзэсгэлэнгийн боловсролын ажил

11:00 цагт Монголын уран зургийн галерейд Сонсголынбэрхшээлтэй 29-р сургуулийн сурагчдад Монголын Уран Зургийн Галерейн шилдэг бүтээлүүдэд дохионы хэлээр тайлбар хийнэ.

2017.05.15-05.18 Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүй үзвэр үзэх боломжтой

2017.5.19

09:00-14:00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Соёлын өвийн түүхийн ээдрээ: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулагдана.

Сэтгэгдэл