Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө болон Үндэсний хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, аймгийн БСУГ-ын үйл ажиллагаа болон соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор орон нутагт ажиллаж эхэллээ. Уг ажлын хүрээнд “Соёлын үйлдвэрлэл-орон нутгийн хөгжилд” сэдэвт онол арга зүйн сургалт, зөвлөгөөнийг 2017 оны 05 – р сарын 15-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо аймгийн БСУГ –тай хамтран зохион байгуулах гэж буй бөгөөд тус зөвлөгөөнд аймаг, сумдын соёлын ажилтнууд болон соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм. Сургалт, зөвлөгөөний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд “Соёл ба тогтвортой хөгжил”, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх стратеги”, “Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, “Соёлын аялал жуулчлал”, “Соёлын салбарын үйл ажиллагаа, эд хөрөнгийн бүртгэл мэдээлэл” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлөх ба мэргэжлийн чиглэл тус бүр дээр салбар хуралдаан болон сургалтууд явагдах юм. Мөн тус сургалт зөвлөгөөний үеэр аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага болон сумдын соёлын төвийн ажилтнууд урлагийн тоглолтоо зөвлөгөөнд оролцогчдод толилуулах юм.

Сэтгэгдэл