Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Булган аймгийн номын санчид Улаанбаатар хотод сургалтад хамрагдаж буйтай холбогдуулан 2017 оны 05-р сарын 11-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Булган аймгийн номын санчдыг өөрийн байранд хүлээн авч уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалт арга хэмжээнд Булган аймгийн төв номын сан, сумын нийтийн номын сан  болон ЕБС-ын 30 гаруй номын санчид хүрэлцэн ирсэн юм.

ЗГХА Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг "Соёл урлагийн газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цаашдын зорилго чиглэлийн талаар танилцуулж Ном хэвлэл, утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн асуултад холбогдох мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл