Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Дэд Тэргүүн хатагтай Катлин А.Морэнскиг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Ц.Оюунгэрэл сайд АНУ-ын шүүх болон бусад байгууллагын тусламжаар Тиранозаурус Батаарын асуудал нааштай шийдэгдсэнд талархаж буйгаа өөрийн биеэр илэрхийлсэн байна. Энэ үйл хэрэг нь Монголын соёлын өвийг хадгалан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг ч цохон тэмдэглэжээ. Мөн ССАЖЯ-наас соёлын биет болон биет бус өвийг хэрхэн хадгалан хамгаалах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар болон үлэг гүрвэлийн төв музей байгуулах болсоныг танилцуулсан байна. Цаашид соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан гаргах, худалдан борлуулах ажилд хамтран ажиллах талаар санал солилцон эх орондоо ирж байгаа Тиранозаурус Батаарыг хэрхэн яаж авчрах талаар хэлэлцжээ. Албаныхан Тиранозаурус Батаарыг ирэх 5 дугаар сард эх орондоо ирнэ гэж таамаглаж байгаа юм байна.

Сэтгэгдэл