Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 онд батлагдсан зарлигийг үндэслэн БСШУСЯ, ЗГХА Соёл урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, “Содномун” ТББ хамтран “Үндэсний бичиг соёл ” улсын уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хүүхдийн төв номын санд зохион байгууллаа.

Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Баяраа, “Монгол бичиг сан”-гийн доктор, профессор Г.Эрдэнэбат нар оролцов.

Энэ жилийн уралдаанд 16 аймаг, 9 дүүргийн 210 гаруй шилдэг уншигчид оролцлоо. Монгол бичгээрээ түгдрэлгүй зөв сайхан уншдаг тэргүүний шилдэг уншигчийг   6 -7,  8-9, 10-12 анги, насанд хүрэгчид гэсэн  ангилал тус бүрт 3 шилдэг уншигч нийт 12 хүүхэд залуучуудыг шалгарууллаа. Үүнд:

 

6-7 анги

1.    Амгалан  /Орхон аймгийн Баян –Өндөр Цогцолбор Сургуулийн 6-р ангийн сурагч/

2.    Б. Болдсайхан /Гандантэгчилэн хийдийн 6-р ангийн сурагч/

3.    С. Энхжин /Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль 7-р ангийн сурагч/

Хамгийн бяцхан шилдэг уншигч Хан-уул дүүргийн 60-р сургууль 4-р ангийн сурагч Э. Тэмүүжин шалгарав.

 

8-9 анги

1.    Б. Анужин / Сэлэнгэ аймгийн  Хөтөл сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч /

2.    Б. Ууганбаяр / Төв аймгийн  Жаргалант сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч /

3.    Батчулуунсүрэн / Дорноговь аймгийн Замын-Үүдийн 3-р сур 9-р анги /

 

10-12-р анги

1.    Б. Сувд-Эрдэнэ / Архангай аймгийн Хайрхан сумын ЕБДС-ийн 10-р ангийн сурагч /

2.    А. Ангараг / Чингэлтэй дүүргийн 17р сургуулийн 11-р анги/

3.    Б. Алтанчимэг /Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12-р анги/

 

Насанд хүрэгчид

1.    Д. Отгонсүрэн / Дундговь аймгийн  Сайнцагаан сумын ЕБДС-ийн багш /

2.    Б. Сэнгээ /Төв аймгийн Жаргалант сумын ЕБДС-ийн багш /

3.    Т. Жавзанпагма /МУИС-ийн 3-р дамжааны оюутан/ нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл