Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

"Үндэсний бичиг үсгийн баяр-2017" арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Монголын Урчуудын Эвлэл, Бичиг соёл төвөөс хамтран зохион байгуулж буй уран бүтээлчдийн хамтарсан “БИЧИГ СОЁЛ” үзэсгэлэн 2017.05.02-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын  газрын дарга Н.Болд, Засгын Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, МУЭ –ийн  Ерөнхийлөгч Б.Төмөрбаатар нар нээж үг хэлж шагнал гардууллаа.

Уг уран бичлэгийн хамтарсан үзэсгэлэнд  28 уран бүтээлчдийн 60 орчим бүтээл дэлгэгдсэн юм. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг уран бүтээл, нэг тусгай уран бүтээлийг шалгаруулж шагнадаг уламжлалтай бөгөөд энэ жилийн  шилдэг бүтээлийн шагналын эзнээр уран бүтээлч Ц.Тамир, тусгай шагналын эзнээр С.Цэнгэл нар тус тус шалгарлаа.

Энэхүү үзэсгэлэнгээрээ Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, уран бүтээлчдийг дэмжих зорилготой байдаг бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн хүрээнд 2017.05.06-ны өдөр уран бичлэг сонирхогчид болон залуу уран бүтээлчдийн дунд “БИЙРИЙН ЭРДЭМ” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулна.

Сэтгэгдэл