Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлч, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх”  уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна.

Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутагт анх албан ёсоор баталсан байдаг. Түүхэн үйл явдал хойч үеийнхний урам зоригийг өнөө хэр нь хөглөж, орон орны Засгийн газар иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсаар байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь зөвхөн найдвартай мэдээллийн эх сурвалж байгаад зогсохгүй, харин олон түмний дуу хоолойн индэр болох нь чухал байна. Өнөөдөр шударга ёс, энх тайвны төлөө амин чухал зүйл болсон эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна.

Сэтгэгдэл