Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн БСУГ-ын төлөөлөл болон соёл, урлагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн байранд хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Тус уулзалт арга хэмжээнд Соёл урлагийн газрын нэгжийн дарга, мэргэжилтнүүд болон Сэлэнгэ аймгийн БСУГ–ын Соёлын мэргэжилтэн Г.Эрдэнэчимэг тэргүүтэй аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат уулзалт арга хэмжээг нээж Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг Соёл, урлагийн газрын зорилго, зорилт, чиг үүргийг танилцуулж Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын Соёлын мэргэжилтэн Г.Эрдэнэчимэг дараах мэдээллийг хийсэн юм:

"Манай аймагт соёлын салбарын 25 байгууллага байгаа бөгөөд 76 хувь нь их засвар, өргөтгөлөө хийж чадсан. 19 соёлын төв, 2 номын сан, 2 мэргэжлийн урлагийн байгууллага, 1 музей байдаг. Улсын төсвөөс 5 жилийн хугацаанд 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар 372 сая төгрөгийг, сум хөгжүүлэх сангийн төсвөөр ч санхүүжилт хийгдэж байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 4 соёлын төв тохижуулах 50 сая төгрөг Сум хөгжүүлэх сангаас гарсан. Нийт 25 соёлын байгууллагын 76 хувь нь их засвар, өргөтгөлөө хийж чадсан.Одоогоор 2 соёлын төв барих, 4 байгууллагын засварын ажил тулгамдаж байна. Соёл урлагийн байгууллагуудын техник хэрэгсэл дутагдалтай байдаг. Гэхдээ 4-5 соёлын төвийн техник хэрэгсэл л дутагдалтай байгаа юм. Мөн ийм тооны соёлын төвийн ширээ сандлыг шинэчлэх шаардлагатай байна. Музей байгуулсантай холбогдуулан бүтээл үзмэрийг бүртгэлжүүлэх, хамгаалалтыг сайжруулах тоног төхөөрөмж дутагдаж байгаа юм. Тулгамдаж буй асуудал ийм байна. Хэдийгээр аймгийн төсвөөс 9 хувийг соёлын салбарт зарцуулж байгаа мэт багаар харагдаж байгаа ч, бодит байдал дээр салбарт хийгдэж байгаа ажил их бий".

Уулзалтын төгсгөлд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат төсөв мөнгөний хүндрэлтэй энэ цаг үед аймгийн соёл урлагийн байгууллагынхаа удирдах албан тушаалтнуудыг Улаанбаатар хотноо сургалтанд хамруулж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг хийж байгаа аймгийн БСУГ –ын хамт олонд талархал илэрхийлж “Соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах” номыг хүрэлцэн ирсэн бүх соёлын менежерүүдэд гардууллаа.

Сэтгэгдэл