Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

ЮНЕСКО-гийн театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх олон улсын бүжгийн хорооны шийдвэрийн дагуу 1982 оноос эхлэн жил бүрийн 4 сарын 29-ний өдрийг Олон улсын бүжгийн өдөр хэмээн тэмдэглэх болсон байна.

Энэхүү өдөр бол Францын нэрт балет мейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетийн эцэг хэмээн нэрлэдэг.

2017 оны 4 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо Олон улсын бүжгийн өдрийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан бол монголын мэргэжлийн урлагийн тайзнаа энэ өдрийг тохиолдуулан “Тамганы бүжигчин” этно модерн бүжгэн жүжгийн нээлтийг Үндэсний урлагийн их театраа, “Бид үргэлжлэл 2017” Тайлан тоглолтыг Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театраа тус тус тоглож үзэгч олондоо бэлэг барьсан байна.

Сэтгэгдэл