Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Тавдугаар сарын 1-ний өдрийг киночид тэмдэглэдэг болсон нь учиртай юм. 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кино театр болох “Ард” кино театр үүд хаалгаа нээждэлгэцээр анхны киногоо гаргаж байсан гэнэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд Монголын кино үйлдвэрийн уран бүтээлчид Майн баярын жагсаалын дүрсийг авч, анхны монгол баримтат кино хийж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино урлагийн зөвлөл”-ийн санаачлагаар Монголын киночдын өдөр болгон 2012 оноос тэмдэглэж иржээ.
Нийт киноны уран бүтээлчиддээ баярын мэнд хүргэж, уран бүтээлийн арвин их амжилт хүсье

Сэтгэгдэл