Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж өвлийн улиралд иргэд цэвэр агаарт спортоор хичээллэх, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх олон төрлийн боломжийг бүрдүүлж цанийн зам, мөсөн гулгуурийн талбай байгуулах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон тус хүрээлэнгийнхэнд даалгаад байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд энэхүү ажилтай танилцахаар өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

          Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, иргэдийн эрүүл мэндэд бодит хөрөнгө оруулалт хийх, биеийн тамир спортыг төрийн бодлогоор дэмжих үүднээс тус хүрээлэнд дасгал чийрэгжүүлэлтийн талбай, 2.5 км гүйлтийн цанын зам болон 40x40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбай байгуулж, орчны тохижилт гэрэлтүүлгийг цогцоор нь шийдвэрлэсэн тул иргэд чөлөөт цагаа агаарт спортоор хичээллэн өнгөрөөх боломж бүрдээд байна.

       Богино хугацаанд хийж гүйцэтгэн нээлтээ хийж буй цанын зам, мөсөн гулгуурын талбайд иргэд ямар ч үнэ төлбөр төлөхгүйгээр гулгах боломжтой юм.

        УИХ-ын гишүүн, Засгийн газрын тэргүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БТСБХЗГ-ынхан цанын зам, мөсөн гулгуурын талбайд гулгаж, нийслэлчүүдийг эрүүл агаарт спортоор хичээллэхийг уриалсан юм.

       Мөн энэ үеэр 2014 оны параолимпийн эрхийн төлөө тэмцээнүүдэд оролцож буй Б.Ганзориг тэргүүтэй өвлийн спортын тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан талбайд бэлтгэл хийхээр ирсэн байлаа.

Сэтгэгдэл