Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Архитектурын ордонд "Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт"  сэдэвт зөвлөгөөн болж өнгөрлөө. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголын архитекторуудын эвлэл хамтран Зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд шинэлэг мэдлэг, мэдээлэл, асуудал, шийдэл бүхий олон сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.                                  Үүнд:

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” БСШУСЯ-ны соёлын өв хариуцсан мэргэжилтэн Д.Даваацэрэн

“Эртний хот суурины археологийн судалгаа” ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн ЭШ-ний ахлах ажилтан, Доктор А.Энхтөр

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийн хэрэгжилт” БСШУЯ-ны мэргэжилтэн Г.Ичинхорлоо

“Соёлын өвийн бүртгэл ба хадгалалт, хамгаалалт” Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат

“Дурсгалт барилгын сэргээн засварлах зураг төсөл” “Сүлд уул” ХХК Зөвлөх архитектор Ц.Батбаяр, Г.Нямцогт

“Дурсгалт барилгыг сэргээн засварлах өнөөгийн байдал” “Сүлд уул” ХХК-ний захирал Л.Энх-Уяа

“Нара хотын соёлын өвийг шинэчилэн хамгаалсан туршлага”  Япон Улсын Нара хотын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга, архитектор Ичора Ивои.

Зөвлөгөөний үед дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал төрийн бодлого болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түүнд тулгамдаж байгаа олон асуудлуудыг хөндөж хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв. Мөн  эрдэмтэн судлаачид мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглан өөр өөрийн өнцгөөс нэг асуудлын талаар ярилцсан нь чухал ач холбогдолтой байлаа. Оролцогчдын дэвшүүлсэн саналыг нэгтгэн Зөвлөгөөний Зөвлөмжийн төслийг гаргав. Цаашид зохион байгуулагч байгууллагууд Зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл