Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газар, Щвейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс Монголын Музейг түшиглэсэн онлайн, видео сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ажлын хүрээнд “Музейн үзмэрийг ашиглан сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах” агуулгаар Монголын Үндэсний музей болон Байгалийн түүхийн музейн нийт 369 үзмэрээс гэрэл зураг авах, бүртгэл мэдээллийн сангийн цахим гэрэл зургийг ашиглан тэдгээрийг сургалтын хөтөлбөрийн агуулгатай уялдуулан интерактив байдлаар хичээлийн хэрэглэгдэхүүн болгоод байна. Үүнийг хэрэгжүүлсэнээр музейн үзмэрүүдийг сургалтын цахим хэрэглэгдэхүүний хэлбэрээр олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгон хүүхэд залуучуудын  байгаль, эх түүхээ танин мэдэх нөхцөлийг цахим орчинд бүрдүүлээд байна. Орон нутгийн алслагдсан багийн интернэт сүлжээгүй орчинд сурч боловсрол  эзэмшиж  буй хүүхдүүд ашиглах, түүнчлэн интернэт орчинд музей үзэж танин мэдэхүй мэдлэгээ өргөжүүлэх боломжийг олгож байгаа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл