Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Нүүдэлчин монголчуудын түүх, соёлын талаарх ховор, үнэтэй мэдлэг, мэдээллийг тээсэн өвийг хойч үеийн судлаач, эрдэмтэн мэргэдэд уламжлалт байдлаар нь өвлүүлэх буянтай үйлсийн нэг бол номын баринтаг хийх ажил бөгөөд гурван үеийн буян хэмээн номч мэргэдийн ном сударт баринтаг урлан, түүнийгээ барьдаг сайхан уламжлалтай билээ.

"Номын баринтаг" төслийг 2015 оны 04 сарын 25-ны өдөр БСШУЯ, JCI Капитал ТББ, МУҮНС хамтарсан санамж бичгээр гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлсэн.

МУҮНС-гийн эртний ном судар нь соёл, шинжлэх ухааны үнэлэмжийн хувьд дэлхийд ховорт тооцогдох оюуны өв юм. 1 сая гаруй ном судар байгаагийн дотор Энэтхэг, Төвд, Монгол номт гурван улсын гайхамшигт мэргэдийн зохиосон, орчуулсан түүхэн сурвалж, номын урлаг талаасаа дэлхийд ховорт тооцогдох алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, модон бараар хэвлэсэн ном судар олноор хадгалагдаж байна. Манай ахмад үе бидэнд төвд судрын арвин сан хөмрөгийг цуглуулж бүрдүүлж үлдээснийг тэмдэглэх нь зүйтэй. Номын сангийн барилга хуучирч, багтаамж муу, стандарт шаардлага (хуурайшилт, чийгшил, тоосжилт г.м.) хангахгүй байгаагийн улмаас баринтаггүй болон муудсан баринтагтай ном судар илүү гэмтэж, мууддаг. Номын сангийн шинэ барилгын ажил явагдаж байгаа бөгөөд нүүдэл, шилжүүлэг хийгдэх нь гарцаагүй. Баринтаггүй болон муудсан баринтагтай ном гэмтэх, алдагдах устах өндөр эрсдэлд ордог. Эерэг сэтгэлгээ, давалгааг уриалсан залуучуудын хүчээр энэхүү төсөл эхэлж сурагчид, оюутан, иргэд, олон нийт, байгууллага, сайн санаа, үйлст уриалагч нар нэгдлээ.

"Номын баринтаг" төслийн хүрээнд  номын баринтаг хандивлах ажиллагааг зохион байгуулж

-          2015 онд 5133 ширхэг

-          2016 онд 4185 ширхэг

-       2017 оны эхний улирлын байдлаар 1428 ширхэг, нийт 10746 ширхэг баринтагийг Үндэсний номын сан хүлээн авч, ном судраа баринтаглалаа.

Номыг дээдлэн хүндлэх монгол уламжлалаа сэргээх үүднээс Үндэсний номын сан 30 гаруй дэмжигч иргэд, гэр бүл, байгуулага хамт олонд 108 ширхэгээс дээш баринтаг өргөсөн хандивлагч нараа урамшуулж батламж гардуулна. Энэ удаа хамтран ажилласан ЦССҮТ, 79-р сургуулийн Бага ангийн заах аргын нэгдэл, Техник, технологийн дээд сургууль,” Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургууль зэрэг нийт 15 байгууллага, хувь хүмүүст батламж гардууллаа.

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 баринтаггүй, баринтаг нь хуучирч хадгалалтын горимд нийцэхгүй болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах арга хэмжээ өнөөдөр Үндэсний номын санд болж өнгөрлөө.

Сэтгэгдэл