Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

УДБЭТеатр тоглолтын 54 дэхь тоглолтын улиралд түүхэн ач холбогдол бүхий уран бүтээлийн ой, арга хэмжээ нилээд их тохиож байна. Эдгээрийн нэг нь Камелийн цэцэгт хадагтай зохиолоос сэдэвлэн бүтээсэн Ж.Верди “Травиата” дуурь Монголын тайзнаа тавигдсаны 40-н жилийн ойн тоглолтыг 2017 оны 04-р сарын 15-ны өдөр үзэгчиддээ хүргэх гэж байна. 160 гаруй жилийн түүхтэй уг дуурь анх Монголын тайзнаа 1977 оны 04-р сарын 09-ний өдөр тавигдаж, өдгөө 40 дэх жилтэйгээ золгож байгаа билээ. Монголын хамгийн анхны эмэгтэй найруулагч УГЗ Ё.Цэрэндолгор дөнгөж төгсч ирээд монгол хэлээр найруулан тавьсан бөгөөд удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллажээ. 2000 онд найруулагч УГЗ Ё.Цэрэндолгор Итали хэлээр шинэчлэн тавьж, УГЗ Н.Туулайхүү нар удирдсан юм. 2015 онд БНСУ-ын найруулагч СТА Ан Ху Вон дахин шинэчлэн найруулан тавьж, тайз, хувцасыг дахин шинэчилсэн бөгөөд тайзны зураачаар СТА, ЕНШ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажилласан.

Дуурийн зохиолын тухай

А.Дюма-сын “Цэцэг барьсан хүүхэн” романы гол дүрийг тэр үед амьдарч байсан Парисын хамгийн үзэсгэлэнтэй хүүхэн Мари Пюплессийн амьдрал дээр түшиглэн бичсэн аж. А.Дюма энэ бүсгүйнд үргэлж очдог байв. Гэтэл Дюмаг Алжир, Тунисээр удаан хугацаагаар аялалд явах хойгуур нь ясны өвчин, сэтгэлийн гуниг хавсран энэ бүсгүйг ертөнцөөс үүрд хагацуулав. Дюма Мари Дюплессид хайртай байсан учир түүний дурсгалд зориулан өөрийнхөө романыг бичжээ. Энэ романаар сэдэвлэн бичсэн драмын жүжгийг 1852 онд Парис хотнооо тогложээ. Энэ жүжгийн анхны тоглолтыг үзсэн Ж.Верди тус жүжгийн эх зохиолоор өөрийн хамгийн шилдэг дуурийн нэг болох “Травиата” дууриа бичиж 1853 оны 3 сарын 6-нд Венец хотноо анхны тоглолтоо хийжээ. Гэвч тус дуурь нь удаан тоглогдсонгүй. Учир нь дуурийн жүжигчид муу, жүжгийн костюм яг тэр үеийн хүмүүсийн өмсдөг хувцас байсан учир сонирхол татсангүй.
Ийнхүү Верди дуурийн үйл явдлаа хагас зуун жилийн өмнө болгож өөрчлөн дахин тоглуулахад тус бүтээл нь дэлхийн сонгодог зохиол болтолоо цуурайтав. Дюма хэлэхдээ: -“Тавин жилийн дараа миний “Цэцэг барьсан хүүхэн”-ны тухай хэн ч санахгүй байсан байх. Харин түүнийг зөвхөн Ж.Верди мөнхруулсэн юм” гэжээ.

Гол дүрд

Виолетта-Ө.Уянга МУГЖ

Альфред-Б.Батжаргал

Жермон-Э.Амартүвшин МУГЖ

Флора-Р.Доржхорол СТА

Анина-Ш.Наранчимэг СТА

Гастон-М.Даваадорж 

Барон-Л.Болдцэрэн

Маркиз-Б.Алтанхуяг СТА

Доктор- С.Бат-эрдэнэ

Жозеф-Д.Эрдэнэ-очир

Мэдээ хүргэгч-Э.Отгонбат

Сэтгэгдэл