Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2016 онд Үндэсний болон дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг дуурьсгаж амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2017 оны 04 сарын 07-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 600 –ийн Студиэс Орон даяар шууд дамжуулан үзүүллээ.

Ёслолын ажиллааг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар үг хэллээ. 2016 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Болд болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцон, оны шилдгүүдээ тодрууллаа.

 Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 17 байгууллага, сургуулиас нийт 25 шилдэг уран бүтээлчид нэр дэвшсэнээс 2016 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид шалгарлаа.

Биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан

Олон улсын хөөмийчдийн наадмын Гран при, - Амеркийн Нэгдсэн Улсад зохиогдсон Дэлхийн ардын урлагийн их наадмын шагналт, Монголын биет бус өв хөөмийн томоохон төлөөлөгч МУГЖ Д.Сундуйн хөөмэйлэх арга барилыг залгамжлан өвлөгч, түгээн дэлгэрүүлэгч, өвлүүлэн уламжлуулагч МУСТА, Мягмаржавын Саруултөгс нар шалгарч Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.

Шилдэг хөгжимчин

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын Алтай их ятга, Аху их ятга, симфони найрал хөгжимд зориулсан “Ятгын концерт”, Олон улсын тайзнаа үндэсний язгуур болон дэлхийн сонгодог бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд хөгжимдсөн, монголын ятга хөгжмийн хөгжилд онцгой хувь нэмрийг оруулсан  МУСТА хөгжимчин, Хөгжим, бүжгийн коллежийн багш Чулуунбатын Мөнх-Эрдэнэ;

Шилдэг дуучин

Унгар Улсад зохион байгуулагдсан “Эва Мартон”-ны нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны 1 байрын шагналт, Унгар Улсын Будапешт хотын төв театрын урилгын гоцлооч, Серж Меценат сангийн дуучин   Энхболдын Анхбаяр

Шилдэг бүжигчин

Бүгд Найрамдах Солонгос Улсад зохиогдсан Олон улсын балетын тэмцээнд 3-р байр эзлэн монголын балетын хөгжлийн түүхэнд онцгой амжилт үзүүлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин МУСТА, Отгонтөгсийн Анужин

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

Ж.Батмөнхийн амьдрал, монголын түүхэн он цагийн үйл явдлыг өгүүлсэн “Бүүмарт” түүхэн уран сайхны киног ур чадварын өндөр түвшинд бүтээн найруулсан ерөнхий найруулагч Адъяадоржийн Мөнхсүх

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин

Ц.Хулангийн зохиол “Монгол Ардын Суут” түүхэн жүжгийн Д.Нацагдоржийн дүрийг чадварлагаар бүтээсэн,  2016 оны Гэгээн Муза наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналт Улсын Хүүхэлдэйн Театрын жүжигчин Цэцгээгийн Цэрэндорж

Тайз, дэлгэцийн шилдэг зураач

Г.Доницетти “Лучиа ди Ламмермур”, Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” зэрэг дэлхийн болон үндэсний сонгодог шинэ дуурийн хувцасны дизайныг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн  МУСТА, Хувцасны зураачГунгаасүхийн Оюун

 

Сэтгэгдэл