Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын  дагуу 2016 оны Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлөөр оны шилдэг уран бүтээлчийг тодруулах, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагааг 2017 оны 04 сарын 07-ны өдөр 18:30-20:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 600-ийн Студиэс орон даяар шууд дамжуулан үзүүлэх гэж байна.

Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр соёл, урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлчид нэр дэвшин өрсөлдөж  байна.

Журмын дагуу шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулдаг бөгөөд цомыг 3.0 сая төгрөгийн шагнал дагалддаг.

Сэтгэгдэл