Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Жил бүрийн 03 дугаар сарын 30-ны өдрийг "Олон улсын хүүхдийн  номын баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэхүү өдрийг Хүүхдийн номын сан 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ жилийн номын баярт зориулж Тайваний хүүхэд багачуудаас илгээсэн Дэлхийн болон Хятадын хүүхдийн сонгодог бүтээлүүдийн дээж болох 360 гаруй номыг Хүүхдийн төв номын санд гардуулж өгсөн юм.

Улаанбаатар дахь Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч ноён Хуан Куо Рун хэлэхдээ “Өнөөдөр бид Монголын Хүүхдийн төв номын санд хүүхдийн 300 гаруй номыг хандивлаж байна. Тус номын сангийн хамт олон 2009 оны долдугаар сард Тайванийн төв номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг зуралцсанаас хойш олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Одоогоор хамтын ажиллагааны хүрээнд 1400 гаруй номыг Монголд авч ирээд байна. Эдгээр хүүхдүүдэд хандивлаж буй номууд нь уншигч багачуудад зориулсан бөгөөд аж ахуй, соёл, шинжлэх ухааны гээд олон төрлийн хүүхдийн ном багтсан байгаа” гэв.

 

Дашрамд дурдахад хүүхдийн төв номын сан нь нийт зургаан уншлагын, гурван хэлний танхимтай бөгөөд дэлхийн таван хэл дээр бичигдсэн ном, зохиол байдаг ажээ.

Сэтгэгдэл