Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 11,12- ны өдрүүдэд зохион байгуулагдаж 300 орчим тамирчин өрсөлдөж, жин тус бүрээс аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд залуу тамирчид голчлон хүчээ сорьсон юм. Мөн шилдэгүүдийн ихэнх нь жин өсч барилдсан юм. Шилдэг тамирчидаас Гавъяат тамирчин Ц.Энхжаргал, С.Батцэцэг, ОУХМ Б.Одончимэг нар аваргалсан бол багийн нэгдсэн дүнгээр Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүлж, Х.Амараа дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо удаалсан юм. Харин гуравдугаар байрт Ч.Раднаабазар дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо орсон юм.
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд
Эрэгтэй: 
55 кг жинд – Э.Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
60 кг жинд – Б.Баянмөнх /”Гацуурт- Олимп” сургууль/
66 кг жинд – Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/
74 кг жинд – Б.Анхбаяр /”Харгант- Цамхаг “клуб/
84 кг жинд О.Үйтүмэн /”Аварга” спорт хороо/
96 кг жинд А.Батмөнх /”Харгант-Цамхаг” клуб/
120 кг жинд Ж.Чулуунбаатар /”Сүлд” спорт хороо/
Эмэгтэй: 
48 кг жинд Ц.Энхжаргал /”Замчин” клуб/
51 кг жинд Э.Даваачимэг /”Хилчин” спорт хороо/
55 кг жинд С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
59 кг жинд С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/
63 кг жинд С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо/
67 кг жинд О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
72 кг жинд Б.Одончимэг /”Алдар” спорт хороо/

Сэтгэгдэл