Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

"Монголын телевизүүдийн форум 2017" дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа .

 "Тооноос чанарт" уриатайгаар болсон энэхүү форумд салбарын шилдэг менежерүүд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчид оролцсон юм. 

Сүүлийн үед Монголын телевизүүдын тоо эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор мэдээ, нэвтрүүлэг, контентын чанар салбарын асуудал болсоор байгаа билээ.

Монголын телевизүүдийг тооноос чанарт шилжүүлэхийн тулд ямар стратеги чухал вэ, цаашид төр болон хувийн хэвшлээс ямар санаачлагатай ажиллах ёстой вэ зэрэг олон чухал асуудлуудыг хөндсөн уулзалт, панел хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулгууд хийгдсэн юм. 

Хэлэлцүүлэгт "Монгол Контент", "Монгол Масс Медиа", "Медиа Групп", Univision "ТиДиБи Медиа", "МедиаХолдинг" групп, Mongolnews, компаниудын төлөөлөл оролцлоо.

Жил бүр өргөжин зохион байгуулагдаж байгаа уг форумд хэлэлцсэн асуудлуудыг улам боловсронгуй болгож үр дүнд хүргэх нь чүхал юм гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Сэтгэгдэл