Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений мэндэлсний 212 жилийн ой 04-р сарын 02-нд тохиох бөгөөд уг өдрийг “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэх юм байна. Хүүхдийн төв номын сан энэхүү баярыг жил бүр уншигч багачуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтайбөгөөд энэ жилийн номын баяраа03-р сарын30-ны өдөрзохион байгуулна.  Энэ өдөр Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 300 номыг гардуулахёслолын ажиллагаа , Монголын Хүүхдийн Зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, хүүхэлдэйн жүжгийн тоглолт,СБД-ийн 3-р сургуулийн 2 “Г” ангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээ, Улсын хэмжээний болон Хүүхдийн төв номын сангаас зохион явуулсан уралдааны тэргүүн байранд шалгарсан шилдэг бүтээлүүдийг хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгч, хүүхэд багачууддаа сонирхуулахаар төлөвлөсөн байна.  

Сэтгэгдэл