Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Төв аймгийн номын санчид Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж буйтай холбогдуулан 2017 оны 03- р сарын 27 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас  номын санчдыг өөрийн байранд хүлээн авч уулзалт арга хэмжээг зохион байгуулав. 

Уулзалт арга хэмжээнд Төв аймгийн төв номын сан болон ЕБС, МСҮТ -ийн 60 гаруй номын санчид хүрэлцэн ирсэн бөгөөд  СУГ -ын хэлтсийн дарга Г.Батхуяг "Соёл урлагийн газрын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цаашдын зорилго чиглэлийн тухай танилцуулж Ном хэвлэл, утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Соёлын төв, олон нийтийн байгууллага хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу холбогдох мэдээлэл өгсөн бөгөөд СУГ - аас аймгийн болон сумдын номын санд "Соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах""Монголчуудын бичиг үсэг- Соёлын баримтат өв болох нь" номыг тус тус гардууллаа. 

Сэтгэгдэл