Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Улсын драмын эрдмийн театр дэлхийн театрын баярын өдрийг тэмдэглэж байна.

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ.Энэ жилийн тухайд “Сонгодог жүжгийн өдрүүд” маань 03 сарын 06-наас 30-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 27-ны өдөр дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг их тайзнаа тоглогдоно.

Түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирын Соёл урлагийн их сургуулийн Профессор ОХУ-ын гавьяат жүжигчин Буриад улсын гавьяат жүжигчин Төрийн шагналт “Алтан маск” наадмын шагналт найруулагч БАДАГАЕВА ТУЯНАБАЯРТОЕВНА “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашидын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвүүдээр сургалт зохион байгуулахаар бэлтгэж байна.

Мөн зочин ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, СУЛЬТИМОВ ДОРЖО НОРБОСАМПИЛОВИЧ энэ өдрүүдэд тус театрт ажиллах болно.

 

 

Тоглолтын дараах уулзалтууд

03.28-нд                      10.30-11.30                 “Гамлет” жүжгээр

03.30-нд                      10.30 -11.30                “Кихот ноён” жүжгээр

03.31-нд                      09.00 – 10.00              “Парисын дарь эхийн сүм” жүжгээр

 

Сургалтууд

03.28-нд                      13.00-17.00                 "Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага"

03.29-нд                      10.30 – 14.30              “Театр судлал, шүүмжлэл”

 

Жич: Уулзалт болон сургалтууд нь театрын үзэгчдийн хоёр давхарт “Тоглолтын дараа” уулзалтын танхимд болно.

Сэтгэгдэл