Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2017 оны 03 дугаар сарын 23 ны  өдөр СУИС-ийн Соёлын сургуулийн Соёлын өвийн өргөөнд цуур хөгжмийн “Шавь сургалт”-ын тайлан боллоо.

Монголчуудын өвөг хөгжмийн зэмсэг болох цуур хөгжим 2009 онд Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэж дэлхийд данстай болсон. Цуурын уламжлалт урлагийг хамгаалж, хөгжүүлэх талаар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 72 дугаар тогтоол батлагдаж 2014-2016 онд Монгол цуур үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Энэхүү хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэн СУИС-ийн Соёлын сургууль, Соёлын өвийн төв, “Хүннү” цуурын холбоо хамтран цуур хөгжмийн шавь сургалтыг зохион байгуулсан.

Тус сургалтыг “Хүннү” цуур холбооны тэргүүн, цуур хөгжмийг өвлөн уламжлагч, Соёл урлагийн их сургуулийн магистрант Б. Наранбат багшилж цуур өвлөгчдийн тоог 9-өөр нэмлээ.

Шинээр төрсөн 9 цуурчид сурсан мэдсэнээ толилуулж мөн багш Б.Наранбат хүрэлцэн ирсэн зочид, багш, судлаач, шавь нартаа зориулж цуурын мялаалга өргөсөн. Цуур сурна гэдэг ур дүй, авъяас чадвар, чин хүсэл, тэсвэр тэвчээр, цаг хугацаа шаардсан хөдөлмөр гэдгийг сургалт үргэлжилсэн 6 сар харууллаа.

Энэхүү сургалтын үр дүнд уламжлал нь тасрах шахсан соёлын биет бус өв маань хамгаалагдаж, өвлөн уламжлагчдын тоо нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл